Пак Гын Хэ давж заалдахгүй, өмгөөлөгчөөсөө өөр хүнтэй уулзахгүйгээ мэдэгджээ

2018/09/10
Өмнөд Солонгосын 18 дахь Ерөнхийлөгч Пак Гын Хе шоронд 25 жилийн турш хоригдох ял сонссоноосоо хойш зөвхөн өмгөөлөгчидтэйгөө уулзаж, бусад бүх эргэлтээс татгалзаж байгаа талаар "Khan" мэдээлжээ. Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар шоронгийн өрөөнөөс долоон удаа гарч, эмнэлэгт үзүүлсэн байна. Мөн эрэгтэй, эмэгтэй хоёр дүү нь эргэлтээр очиход “Уулзахгүй” хэмээн өрөөнөөсөө гараагүй аж.

Нийт 25 жил шоронд суух, 20 тэрбум воны торгуулийн ял сонссон тэрээр давж заалдахгүйгээ мэдэгдсэн бөгөөд давж заалдах хугацаа нь дуусчээ. Нийт 510 хоног шоронд суугаад буй, эдүгээ 66 настай Пак Гын Хе 25 жил шоронд суувал 91 настайдаа суллагдах аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна