Байгууламж доторх хамгийн том цанын баазыг Шанхайд нээнэ

2018/09/13
Арабын Нэгдсэн Эмират улсын “Majid Al Futtaim” компани байгууламж дотор байрлах хамгийн том цанын баазыг Шанхайд байгуулах төсөлд оролцохоор төлөвлөж байна.

“Wintastar Shanghai” гэх энэхүү байгууламж нь 90 мянган ам метр талбайтай. Өөрөөр хэлбэл энэ нь 2005 онд Дубайд нээлтээ хийсэн “Ski Dubai” цанын баазаас гурав дахин том хэмжээтэй гэсэн үг ажээ.

2005 онд Дубайд нээлтээ хийсэн “Ski Dubai” цанын баазаас гурав дахин том хэмжээтэй

Түүнчлэн байгууламж дотор цанаас гадна 25 өөр төрлийн спортоор хичээллэх боломжтой юм байна.

“Majid Al Futtaim” компани Африк тивийн хувьд анхны гэж тооцогдох байгууламж доторх цанын бааз “Ski Egypt”-ийг барьж, 2017 онд ашиглалтад оруулж байсан туршлагатай юм.

Үүнээс гадна БНХАУ-ын 1.3 тэрбум хүн амын ердөө нэг хүрэхгүй хувь нь буюу 12.1 сая хүн цанаар гулгаж үзсэн гэх баримт байдаг. Тиймээс тус улсын Засгийн газар ирэх жилүүдэд мөсөн гулгуурын 600 орчим талбай барьж, хувийн салбарыг дэмжин 2025 он гэхэд өвлийн спортоор хичээллэдэг хүмүүсийн тоог 300 саяд хүргэх зорилт тавиад байгаа юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна