Хотын дарга асан Ц.Батбаяр МАН-ын удирдлагуудад захидал бичжээ

2018/09/14
Нийслэлийн МАН-ын бага хурал есдүгээр сарын 21-нд болно. Энэ хурлаар хотын намын хорооны даргыг сонгох юм. Өнгөрсөн зургадугаар сараас хойш хэдэнтээ зарлагдаад цуцлагдсан нийслэлийн МАН-ын бага хурал энэ удаад яг товлосон хугацаандаа болно гэж хотын дарга мэдэгдээд байгаа. Ц.Сандуй огцорсноос хойш өнөөдрийг хүртэл эзэнгүй байгаа нийслэлийн МАН-ын хорооны даргын суудлын төлөөх марафонд хотын дарга С.Батболд, УИХ-ын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар өрсөлдөнө гэсэн мэдээлэл бий. 

Эх сурвалжийн хэлж байгаагаар нийслэлийн МАН-ын зарим гишүүн аль аль нь өөрийн гэсэн албан тушаалтай энэ хоёр эрхэмд дахин дарга гэх албан тушаал зүүлгэх нь зохимжтой юу. МАН-ынхан өнгөрсөн хавар яг энэ шаардлагыг тавьж жагсаал ч хийж байсан юм.

Харин энэ удаа ажил хийвэл хийсэн шиг хийдэг зангарагтай хүнээр нийслэлийн намаа удирдуулах ёстой гэсэн байр суурийг зарим гишүүн нь илэрхийлсэн бол зарим нь намын удирдлагадаа энэ тухай захидал бичсэн байна. Тухайлбал, хотын дарга асан Ц.Батбаяр МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нарт нууц захидал бичсэн гэнэ. Ямартай ч МАН-ын гишүүд удирдлагадаа нууц захидал хүртэл бичиж байгаагаас харвал энэ сарын 21-нд болох Нийслэлийн МАН-ын хорооны даргын өрсөлдөөнд дээр дурьдсан хоёр эрхмээс өөр хүн нэр дэвшиж магадгүй гэсэн хардлага гарч байна. 

Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна