Д.Трамп Шинзо Абэд Японы эрх баригч намын даргын сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэжээ

2018/09/21
Либерал Ардчилсан намын даргаар улиран сонгогдсонд нь Японы Ерөнхий сайд Шинзо Абэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баяр хүргэжээ.

“Ерөнхий сайд Шинзо Абэд Японы эрх баригч намын даргын сонгуульд томоохон ялалт байгуулсанд нь баяр хүргэж байна. Таньтай илүү олон жил хамтран ажиллахыг би тэсэн ядан хүлээж байна. Ирэх долоо хоногт Нью-Йоркт уулзая” хэмээн Д.Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Либерал Ардчилсан намын төв байранд өчигдөр болсон сонгуулийн санал хураалтад парламентын гишүүд болон депутатуудын нийт 810 саналаас Шинзо Абэ 553 санал авсан бол Японы ахмад дайчин, Батлан хамгаалахын сайд асан Сигеру Ишиба 254 санал авсан юм. Хэрвээ тэрбээр цаашид байр сууриа бат хамгаалж чадвал Японы Ерөнхий сайдаар хамгийн  урт хугацаанд ажилласан улс төрч болох юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна