Дүүргийн 8 өрх өргөө цагаан гэртэй боллоо

2018/09/27
Баянзүрх дүүргийн ИТХ, ЗДТГ-аас дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран орон гэргүй өрхүүдэд туслах сайн үйлсийн аяныг тогтмол зохион байгуулдаг.

Тухайлбал Ирээдүйн Монгол Төрийн бус байгууллага болон Солонгос улсын инчон нисэх онгоцны буудлын албан хаагчид хамтран “Гэрээр туслах хөтөлбөр”-ийн хүрээнд Баянзүрх дүүргийн Иргэдийн хурал, ЗДТГ-тай хамтран орон гэргүй зорилтод бүлгийн найман өрхөд 5 ханатай гэр, гал тогооны тавилгатай нь хандивласан байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна