Барилга хот байгуулалтын дэд сайд ухуулагч болсон уу?

2018/10/03
Аймаг, орон нутгийн сонгууль ч дуулиантай болдог болжээ. Сүхбаатар аймгийн ИТХ-ийн нөхөн сонгууль болоход хоёр хоног үлдэж, өрсөлдөгчдийн сурталчилгаа ширүүсчээ. Нөхөн сонгуульд АН аймгийн Засаг Дарга асан Ж.Батсуурийг нөхөн сонгуульд нэр дэвшүүлсэн нь МАН-ынхныг бүрэн бүрэлдэхүүнээрээ хөдлөхөд хүргэсэн гэх.

Үүнийг батлах мэт Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамcүрэн сонгуулийн хууль зөрчиж ухуулагчийн үнэмлэхгүйгээр суртал ухуулга хийжээ. Мөн сонгуулийн сурталчилгаанд зөвхөн зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл ашиглах ёстой байтал Ш.Лхамсүрэн хувийн машинаараа сонгогчдын гэрээр зочилж, хамгаалалтын алба, бөхчүүдээр хүрээлүүлэн суртал ухуулга хийсэн гэх гомдол ч СЕХ-нд гаргасан гэнэ. Дэд сайд Ш.Лхамсүрэн  ердөө 14 хоногийн өмнө Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны даргаар томилогдсон  юм байна. 

Монгол Улсын шилдэг аймгаар дарааллан дөрвөн жил шалгарсан Сүхбаатар аймаг сүүлийн хоёр жил засаглалын хямралд өртсөн, эрх баригч нам дорвитой бодлого шийдвэр гаргаагүй гэх шүүмжлэлийн бай болоод байгаа сурагтай.



О.Сэргэлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна