"Гэмт хэрэгтэн Б.Махбалын 21 настай хүү гэхэд л найман үл хөдлөх хөрөнгөтэй"

2018/10/04
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийг асуудлыг хэлэлцэж, улмаар гишүүдийн 76.2 хувийн саналаар чөлөөлсөн.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Оюундарийн илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.

Тэрбээр, "Талийгаач айлын удам залгах ганц хүү. Энэ онд эхнэр нь одонгоо авчихаад угаахаар бэлдэж байсан. Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумын уугуул байсан. Талийгаачийн асуудал ганц нэг шөнө болсон зүйл биш. Б.Махбал 2014 онд н.Дорждагвад бид эргэж ирээд чамд газрын даргын албан тушаал олж өгнө өө гэж хэлж байсан байгаа юм. Б.Махбал нь 4-5 компанитай, 10 гаруй ашигт малтмалын лицензтэй, төрсөн дүү нь нэг тэрбумын үнэлгээтэй компанитай. Баянзүрх дүүрэгт хэд, хэдэн орон сууцтай. Төрсөн хүү 21 настай хүү нь М.Билгүүн нь найман үл хөдлөх хөрөнгөтэй юм байна. Машины тоо ч бүр замбараагаа алдсан. Албан тушаал авах гэж санаархаж байсан Дорждагва гэхэд л ХОМ-д мэдүүлээгүй “Лотус” гэж компанитай. Газрын даргын албан тушаал руу ингэж их тэмүүлж байсан байгаа юм. Дорждагва нь эхнэрийнхээ нэр дээр “Төслийн удирдлагын хөгжлийн төв” гэж байгуулаад тендер авч байсан.  Зам тээврийн яаманд бугшсан байгаа сайдаас үл хамаарах асуудлыг хэзээ засах вэ. Мөрдөн байцаалтын нууцлал хаана байна вэ. Бүх зүйл хэвлэлээр явж байна. Бичлэгүүд алга болчихсон байна. Бичлэгүүд алга болсон нь ар талдаа албан тушаалын төлөөх тэмцэл байсан нь харагдаж байна. Ар талд нь дөрвөн бүлтийсэн хүүхэд үлдлээ. Шүүх засаглал гэж байдаг юм уу. Ер нь төрийн алба тогтвортой байх ёстой. Засгийн газар бүрэн эрхийнхээ хэмжээнд ЗТХ-ийн сайдыг чөлөөлсөн гэж байна. Засгийн газарт энэ эрх байхгүй. Энэ эрх УИХ-д байдаг" ​хэмээн ярив.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна