Х.Баттулга: Хүүхэд хамгаалсан ажил огт алга. Ширээний цаанаас ажил хиймээргүй байна

2018/10/08

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хүүхэд хамгааллын асуудлаар Төрийн байгууллагын удирдлагуудад өгсөн үүрэг, даалгаварын биелэлттэй танилцаж байна. 

Ерөнхийлөгч Х.Баттулга "Хүүхэд хамгааллын чиглэлд өнгөрсөн жил эмэгтэй гишүүд баахан хөөцөлдөж байж, 5 тэрбумаар нэмэгдүүлж батлуулсан. Тодруулбал, 1.4 тэрбум байсныг 6.4 тэрбум төгрөг болгож, нэмэгдүүлсэн. Гэтэл энэ их мөнгөний 3.7 тэрбум төгрөгийг эд хогшил авсан гэх шүүмжлэл байна. Ерөөсөө үндсэн мөнгөнийхөө 10 хувийг л хүүхэд хамгаалалд зарцуулсан байх юм"

ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх "2.4 тэрбум төгрөгийг Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт зарцуулсан. ХНХЯ-нд 700 сая төгрөг, ГБХЗХГ-т 667 сая төгрөг, харьяа байгууллага болох Найрамдал, Өнөр бүл, хараа хяналтгүй хүүхдийн Нарт хангай төв, 108 хүүхдийн тусламжийн төв, Хамгаалах байрны ажилд нийтдээ 789 сая төгрөгийг зарцуулсан байна. Хамгийн гол нь дээрх таван салбарт 1.4 тэрбум төгрөг зарцуулсан байгаа. Ингээд нийтдээ 6.4 тэрбум болж байгаа. Сошиалаар 3.7 тэрбум төгрөгийг эд хогшил тоног, үйл ажиллагаанд зарцуулсан гэж шүүмжлээд байна.  Гэтэл үйл ажиллагаа гэдгийг нь орхиод 3.7 тэрбумыг тавилгад зарцуулсан гэх мэтээр ойлгогдуулахаар тараагаад байна. Тавилгад бид 192.5 сая төгрөг зарцуулсан. Гэхдээ энэ нь түрүүний ярьсан хамгаалах байрны ор дэр, хөнжил, хогшлууд байгаа

Ерөнхийлөгч Х.Баттулга "Тайлан дээрээ 3.7 тэрбум төгрөг эд хогшил авсан гэж буулгасан байна. Үүнийгээ яг одоо тайлбарла. Тайлангаас харахад бодитой зүйл алга. Сургалт, семинар гэсэн ерөнхий санаанууд байгаад байна. Яг хүүхэд хамгаалсан ажил огт алга. Ширээний цаанаас ажил хиймээргүй байна. Бодит ажил хиймээр байна"

ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх "Энэ хугацаанд 17483 хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн байна. Яг газар дээрээс нь 486 хүүхдийг яаралтай түргэн тусламжийн машинаар авчирсан. Өмнө нь энэ ажлыг цагдаа үүрдэг байсан бол одоо төсөв нэмэгдсэнтэй холбоотой манайх хариуцан ажиллаж байна. Түр хамгаалах байранд 886 хүүхэд ирсэн байна. 99750 хүүхдэд хөгжлийн үйлчилгээ үзүүлсэн байна. БНХАУ-д барьцаалагдсан байсан 2,3 хүүхдийг авчирсан. Үүний зардал их байсан. Ер нь кэйсийн зардал их гардаг" 

Ерөнхийлөгч Х.Баттулга "Цагдаагийн байгууллагын мэдээллээс харахад гэмт хэргийн бууралт огт буурахгүй байна. Ялангуяа бага насны хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэг их гарч байна. Бага насны хүүхдийг хүчирхийлж байгаа ганцхан асуудалд цаазын ялыг сэргээх асуудлыг ярьсан. Гэтэл Засгийн газар хариу өгөөгүй таг чиг л байна. Цэцэрлэгийн тарах цагийн асуудал, илүү цагийн нэмэгдлийг төсөвт суулга. 

ХНХЯ, ГБХЗХГ үр дүнтэй ажилламаар байна. Хүүхдийн байцаагчийн орон тоог нэммээр байна" гэлээ. Хүүхэд хамгааллын чиглэлээр хийж байгаа ажлуудаа түр зуурын биш байнгын болгомоор байна. МХЕГ-ынхан өөрсдийн эрх мэдлийг чангаруулсан хуулийг санаачилж батлуул" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна