Үргэлжлүүлэн хорих хүсэлт ирээгүй учир МТ-гийн Р.Ганзоригийг суллажээ

2018/10/10
ЭЦГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулан “Магнай трейд” компанийн захирал Р.Ганзоригийг хүүгийнх нь хамт энэ сарын 8-нд баривчилсан билээ. 

Харин өнөөдөр тэднийг сулласан тухай Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн мэдээллээ. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд тухайн этгээдийг хойшлуулшгүйгээр баривчилсан тохиолдолд 48 цагийн дотор үргэлжлүүлэн хорих эсэх хүсэлтийг прокуророос шүүхэд гарган шийдвэрлүүлэхээр заасан байдаг.

Энэ дагуу Р.Ганзоригийг хүүгийнх нь хамт баривчилан хорьсноос хойш 48 цаг өнгөрсөн ч үргэлжлүүлэн хорих, эсэх хүсэлтээ прокурор шүүхэд гаргаагүй байна.

Харин тэднийг сулласны дараа үргэлжлүүлэн хорих хүсэлтээ цагдаа, прокуророор дамжуулж шүүхэд өгчээ. Тиймээс одоогоор Р.Ганзориг нарыг үргэлжлүүлэх хорих эсэхийг шийдвэрлэх шүүх хуралдаан товлогдоогүй байна.  

Дашрамд дурдахад, шатахуун импортлогч “Магнай трейд” компанийн захирал Р.Ганзоригийг үгсэн хуйвалдаж бензиний үнэ нэмсэн, “Жаст” группын захирал Ш.Батхүүтэй холбоотой цагдан хорьсон гэх мэдээлэл цацагдаад байсан. 

Энэ талаар эх сурвалжаас тодруулахад Р.Ганзоригийг “Жаст” групптэй холбоотой асуудлаар баривчилсан нь үнэн. Гэхдээ тус группын захирал Ш.Батхүү болон “Эрдэнэт” үйлдвэрийн хооронд үүссэн асуудалтай огт холбоогүй гэсэн юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна