Т.Аюурсайхан Монголбанкны Ерөнхийлөгч Т.Баяртсайханыг ажлаа өгөх ёстой гэв

2018/10/17
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр мэдээллээрээ, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг огцруулах асуудлыг хөндөж байгаагаа мэдэгдэв. Т.Аюурсайхан "Төгрөгийн ханш суларч, валютын ханш чангарч иргэдийн худалдах авах чадвар муудаж байна. Гэтэл үүнийг байх ёстой үзэгдэл мэтээр Монголбанкны зүгээс тайлбарлаж, олон нийтэд буруу ойлголт өгч байна. Энэ асуудлаар дуугарч байгаа хүн ч гэж алга. Яг өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 2564 төгрөгтэй тэмцэж байна. Гэтэл Монголбанк он гарсаар төгрөгийн ханш ам.доллартай харьцуулахад 5.6 хувиар унасан байгаа нь хэвийн үзэгдэл гэж тайлбарлаж байна.

Гэтэл Монголбанкнаас валютын ханшийн өсөлтийг тайлбарлахдаа төгрөгийн ханш ам.доллартай харьцуулахад 5.6 хувиар унасан байгаа нь хэвийн үзэгдэл гэсэн. Аргентин болон Турк улстай Монгол Улсын эдийн засгийг харьцуулж өөрсдийгөө өмгөөлж байгааг би буруушааж байна. Төвбанкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үеэрээ Монголбанкныхан ханшийн асуудлаа хариуцлагагүй байдлаар оруулж уг хууль нэлээд зүтгүүлж лобби үйл ажиллагаа хийсэн. Гэтэл өнөөдөр ханшийн асуудлыг хэн ч хариуцахгүй , хэн ч үүний төлөө хариуцлага хүлээхгүй байна. Эцэст нь бизнес эрхлэгчид, иргэд хохирдог учраас миний бие УИХ-ын чуулганаар тус хуулийг батлах үеэр буцааж Монголбанкийг төгрөгийн ханшийг хариуцдаг, үнийн инфляцийг ч хариуцдаг бологохоор зохицуулж хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүний үр дүнд Монголбанкны үндсэн зорилго нь үндэсний мөнгөн тэмдэгт, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад орших юм. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан үүрэгт ажлаа хүлээж авах үед төгрөгийн ам.доллартай харьцуулсан ханш 2043 төгрөг байсан. Энэ хүн ажлаа авснаасаа хойш төгрөгийн ханш өнөөдрийг хүртэл 25.5 хувиар суларсан.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх буюу хариуцлага тооцох асуудлыг хөндөн тавьж байгаагаа мэдэгдэж байна" гэлээ. Мөн тэрбээр "Мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах бодлого батлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж батлах гэж байна. Гэтэл Монголбанкнаас өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Тэрэлжид амралтын газарт хүлээн авалт зохион байгуулж, тэрэнд нь ЭЗБХ-ны гишүүдийн зарим нь очиж. Мэдээж 19 гишүүнийг бүгдийг нь худалдаж авч чадахгүй учраас наадахаа "боль" гэж хэлсэн. Очсон хүмүүс нь авлига авч байна. Арга хэмжээг зохион байгуулж буй хүмүүс нь авлига өгч байна. Энэ нь эрх ашгийн зөрчил" гэлээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна