"Лаборатория Касперского" АНУ-д дахиж салбар нээхгүй

2018/11/28
Компьютерийн аюулгүй ажиллагааны програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Лаборатория Касперского" компани АНУ-ын Чикаго, Лос-Анжелос хотод салбар нээх төлөвлөгөөгөө цуцалж, Канадын Торонтод нээх салбарын нээлтээ ирэх 2019 он болгон хойшлуулжээ. Эдгээр салбарыг нээх нь  "Лаборатория Касперского" компанийн энэ 2018 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан байсан юм.
АНУ-ын Дотоодыг хамгаалах яам өнгөрсөн 2017 оны аравдугаар сард төрийн байгууллагуудад хандан "Лаборатория Касперского" компанийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг анхааруулсан билээ. "Лаборатория Касперского" компанийн программыг ашиглах нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд харшилна хэмээн тус яам үзсэн юм.
 
"Лаборатория Касперского" компани АНУ-ын Дотоодыг хамгаалах яамны энэ шийдвэрийн эсрэг Колумбийн тойргийн шүүхэд гомлдол гаргасан ч 2018 оны тавдугаар сард шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. "Лаборатория Касперского"  энэ шийдвэрийн эсрэг давж заалдаад байгаа бөгөөд давж заалдах гомдлыг ирэх сард хэлэлцэх товтой байгаа ажээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна