Нэрт дуучин Элтон Жон дахиад л тоглолтоо хойшлуулсан байна. Уржигдар тэрбээр АНУ-ын Флорида мужид тоглолт хийх ёстой байсан ч боломжгүй болсон гэх зар тараагдсан юм. Түүний биеийн байдал муудсан гэнэ. Тэрбээр өмнө нь ч гэсэн эрүүл мэндэд нь асуудал үүссэн гэж ярьж байсан удаатай.
Нас өндөр болсон дуучны дархлаа суларч, элдэв халдварууд зовоох болжээ. Хамгийн сүүлд л гэхэд чихэнд нь халдвар орсон сурагтай. Тоглолтын тасалбар худалдаж аваад танхимд ирсэн хүмүүс ихэд уурласан нь мэдээж. Тоглолт эхлэх болчихоод байхад хойшлуулах тухай зар сонссон хэн ч тийм байдалд орох байсан нь ойлгомжтой биз ээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна