Украин дахь Оросын банкуудын энэ оны хохирлыг шинжээчид тооцон гаргасан байна. Хамгийн өндөр хохирлыг Сбербанкийн охин компани амссан байна. Тус компанийн хохирол 7 тэрбум рубль болсон байна. Сбербанкийн охин компани нь "Альфа-банк Украина" юм. Хохирлыг энэ оны эхний арван сарын байдлаар тооцон гаргасан хэмээн БКФ банкны Дүн шинжилгээний удирдлагын газрын дарга Максим Осадчий РИА Новости-д ярьсан байна.
Татвар төлсний дараах орлогоор "Альфа-банк Украина" орлого нэг тэрбум гривен буюу 2,36 тэрбум рубль болжээ.
ВТБ банкны салбар 1,9 тэрбум гривен (4,48 тэрбум рубль), Проминвестбанк 721,7 сая гривен (1,7 тэрбум рубль), "Форвард" банк 168,8 сая гривений (398,4 сая рубль) хохирлыг тус тус амссан байна.
Өнгөрсөн сард оросын хамгийн ашигтай ажилладаг, хамгийн үнэтэй компани болох Сбербанк ийнхүү Украинд том алдагдал хүлээжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна