“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн өчигдөр ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 24-27 өдрүүдэд явагдаж байна. Тэмцээний хуваарийг энд дарж үзнэ үү.
Эмэгтэйчүүдийн 68кг жинд манай 3 бөх хүч үзсэн ба С.Батцэцэг, Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан нар урамтай сайхан барилдаануудыг үзүүлж Монголын гурван бүсгүй алт, мөнгө, хүрэл медаль хүртэцгээв.
“Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг алтан медаль хүртэж, тус тэмцээний хошой аварга боллоо. Тэрбээр 2015 онд тус тэмцээнд аваргалж байсан бөгөөд дөрвөн жилийн дахин аварга боллоо.
С.Батцэцэг шөвгийн наймд “Инчёнь-2014” Азийн наадмын аварга Японы Рио Ватариг 8:3-аар ялж, хагас шигшээд нутгийн дүү ОУХМ Э.Дэлгэрмааг 3:0-ээр ялж финалд барилдах эрхтэй болсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна