Мэдэгдэл

2019/01/29
Монголын сумо бөхийн холбооны 25 жилийн түүхэн ой өнгөрөгч 2018 онд тохиож, ойн хүрээнд манай холбооноос томоохон арга хэмжээ, хөтөлбөрүүдийг олон нийтийнхээ дунд зохион байгуулж, өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

Харамсалтай нь сайны хажуугаар саар гэдэгчлэн 25 жилийн ой тохиож буйг далимдуулан,  МСБХ-ны нэрийг ашиглаж, иргэдийг залилан  мэхлэх, төөрөгдүүлэх  явдал гарч байгааг сэрэмжлүүлж байна.

Тодруулбал, “МСБХ-ноос 25 жилийнхээ ойн хүрээнд Япон улс руу зорчих хүсэлтэй иргэдэд виз гаргаж байна” гэх хуурамч мэдээлэл цахим орчинд цацагдаад байна. Энэ нь ор үндэслэлгүй мэдээлэл бөгөөд манай холбоо ойн хүрээнд Япон улс руу зорчих иргэдийн визтэй холбоотой  ямар ч үйл ажиллагаа зохион байгуулаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэхийн зэрэгцээ энэ төрлийн хууль бус, худал мэдээллээс иргэд, олон нийт та бүхэн маань дор бүрдээ сэрэмжилж, эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирохгүй байхыг Монголын сумо бөхийн холбооноос албан ёсоор анхааруулж байна.
 
МОНГОЛЫН СУМО БӨХИЙН ХОЛБОО
 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна