Увс аймаг дөрөв дараалан хожлоо

2019/01/29
Улирлын эхний хоёр тоглолтондоо хожигдоод байсан Увс аймгийн баг сүүлийн гурван тоглолтондоо дараалан хожсон сайн мэдээтэй байгаа. Тэгвэл тэд энэ удаад улиралд нэг ч хожигдоогүй гурав дараалан хожоод байсан Өмнөговь аймгийн эсрэг тоглосон юм. Тоглолтын эхний үед Өмнөговь аймгийн алсын зайн шидэлтүүд гайхалтай болж байснаар 26-19-өөр илүүрхсэн. Гэхдээ хоёрдугаар үед Увс Нуур багийн тоглолт сайн болсноор хоёр онооны давамгай болж чадснаар эхний хагас өндөрлөсөн юм. Хоёрдугаар хагаст энэ тэнцүү өрсөлдөж явсаар эцсийн мөчид Увс аймаг 86-90 харьцаатай хожлоо. Тус тоглолтын турш Т.Билгүүн зогсоогдошгүй байж 39 оноог авч “Үндэсний лиг”ийн энэ улирлын хамгийн өндөр оноог авжээ. Харин хожсон Увс Нуур багаас Д.Дөлгөөнмөрөн 24 оноо, 9 самбараар баг тэргүүлж тоглолтын шилдэг боллоо.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна