"Парисын Гранд слам" тэмцээнээс жүдочид 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртээд байна

2019/02/11
Гахай жилийн анхны тэмцээн болох “Paris Grand Slam 2019”-д энэ оны Улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/-д амжилттай барилдсан залуу жүдоч олноор багтсан бөгөөд багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад: Эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Aмaртүвшин, Э.Ариунболд /2019 оны Улсын аварга/, 66 кг-д Г.Хэрлэн, Н.Mөнхбаяр /2019 оны Улсын аварга/, 73 кг-д Ц.Цoгтбаатар, Б.Батболд /УАШТ-ий мөнгөн медальт/, 81 кг-д О.Ууганбaaтар, Дагвасүрэн, 90 кг Г.Алтанбагана, Э.Мөнхжаргал /2019 оны Улсын аварга/, 100 кг-д Д.Цэрэнням /УАШТ-ий мөнгөн медальт/, +100 кг-д Б.Тэмүүлэн, О.Цэцэнцэнгэл /2019 оны Улсын аварга/ нар хүч үзэх юм.

Харин эмэгтэй жүдочдын хувьд 48 кг-д М.Уранцэцэг, Г.Наранцэцэг /2019 оны Улсын аварга/, 52 кг-д Л.Сосорбарам /2019 оны Улсын аварга/, 57 кг-д Л.Энхрийлэн /2019 оны Улсын аварга/, 63 кг-д Б.Ганхайч /2019 Улсын аварга/, 70 кг-д Б.Баасанжаргал УАШТ хүрэл медальт, 78 кг-д Ш.Сэржмядаг /УАШТ-ий мөнгөн медальт/, 78 кг-д Э.Гандиймаа /2019 оны Улсын аварга/ нар ур чадвараа сорин барилдахаар Парист очжээ.

Тус тэмцээний эхний өдөр буюу 2 дугаар сарын 9-нд эрэгтэй 60, 66, 73 кг, эмэгтэй 48, 52, 57 кг жингийн барилдаанууд болж, Гранд сламын алт, мөнгө, хүрэл  медальтнуудаа шалгаруулсан байна. Энэ өдөр Японы жүдочид 4 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальтай тэргүүлж байгаа бол Канад 1 алт, 1 мөнгө, Франц 1 алт, 2 хүрэл, Молдав 1 алт, Гүрж 1 мөнгө, 2 хүрэлтэй 2-5 дугаар байрыг эзэлж байгаа бол манай баг тамирчид 1 мөнгө, 1 хүрэл медальтай удаалж байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна