“Enterprise drone” арга хэмжээ Монголд

2019/02/14
Өнөөдөр "Аж үйлдвэр”-ийнIII хувьсгал дуусаагүй байгаа хэдий ч IV хувьсгалын шинж тэмдэг улам бүр тод илэрч байгаагдэлхий дахинаа онцлонтэмдэглэж байна. Аж үйлдвэрийн хувьсгал,тэр дундаатехнологийн хувьсгалбүрийн үр дүнд бидний амьдрал нэг алхам урагшилж,бид илүү хөгжиж байдаг билээ.Бид дэлхийн геополитикийн өөрчлөлтүүд, эдийн засгийн хямрал, зах зээлийнхумигдалтзэрэг бусад асуудлуудад анхаарал хандуулж байх явцадтехнологийн хувьсгал чимээгүйхэн газар авч байна. Технологийн 4-р хувьсал нь бидний амьдрах, ажиллах хэв маягаас гадна хоорондын харилцааг маань тэр чигт нь өөрчилж байна.
 
Аливаа технологийн хувьсгал байгууллагуудын хамгийн үнэт нөөц болох зардал, цаг хугацааг хэмнэж, хөдөлмөрийн бүтээмж, үр өгөөжийг дээшлүүлэх боломжийг өдөр тутамд олгосоор байна. Сүүлийн 10 гаруй жилд үсрэнгүй хөгжсөн технологийн жишээ бол хүнгүй нисэх төхөөрөмжийн нэгэн төрөл болох"Дрон”гэдэгтэй хэн ч маргахгүй.Дроныгбид саяхан зураг дарж, бичлэг хийх зориулалттай хэрэгсэл мэтээр хүлээн авдаг байсан бол тус технологийн хэрэглээ асар хурдацтайгаар өсөн нэмэгджээ. Үйлдвэрлэлийн тоо хэмжээ болондронтехнологийн үр ашигтай байдалсайжирснаардэлхийн улс орны төрийн болон бизнесийн байгууллагууд, энгийн хэрэглэгчдийн тус технологид оруулах хөрөнгө оруулалт өсөн нэмэгдсээр ирсэн бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байна.Дроныганх мэйл хүргэх, зураг дарах зэргээр ашигладаг байсан бол өнөөдөр барилгын 3Dзураг боловсруулах, онцгой байдал, гал унтраах, хөрсний бүтэц тодорхойлох, кино үйлдвэрлэл, дэд бүтцийн хяналт шалгалт, ашигт малтмалын хайгуул, хилийн хяналт гэх мэтчилэн маш олон салбарт төрөл бүрээр ашиглах боломжтой болжээ.

Дронтехнологийн хэрэглээний боломжууд асар хурдацтайгаар өсөн нэмэгдэж байгаа энэ цаг хугацаандХарилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Мэдээлэл, технологийн үндэсний парк ньХоббизоонХХК-тайхамтран 2019 оны 2 сарын20-ныөдөр "Enterprise Drone” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээний зорилго нь "Төрийн болон бизнесийн байгууллагууд тусгай зориулалтындронышийдлүүдийг өөрсдийн үйл ажиллагаанд хэрхэн үр өгөөжтэй нэвтрүүлэх боломж”-ийгбодитжишээнүүдэдтулгуурлан танилцуулах, цаашид тус шийдлүүдийг хэрхэн нэвтрүүлэх талаар санал, туршлага солилцоход оршино.Монголд анх удаа өргөн хүрээгээр зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээний үеэрдэлхийн шилдэгдронүйлдвэрлэгчDJI компанийнбайгууллагуудын хэрэгцээнд зориулсан шинэдронуудыгтанилцуулахбөгөөд дараах ажлуудыг зохион байгуулна.

Үүнд:

Дроны хэрэглээний үндсэн ойлголт, түүнийг удирдах, зохицуулалтын танилцуулга

Дроныг нэвтрүүлсэн байгууллагуудын туршлага

Дроныг үр өгөөжтэй ашиглах талаар нээлттэй хэлэлцүүлэг

Шинэлэг дронуудыг туршиж үзэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх

Арга хэмжээнд төрийн болон бизнесийн байгууллагуудын нийт 150 гаруй төлөөлөгчид, дронсонирхогчид оролцох бөгөөд илтгэл, нээлттэй хэлэлцүүлэг, workshop хэлбэрээр зохион байгуулагдахажээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна