2 сарын 15: Өнөөдөр болох үйл явдал


Улс оронд өнөөдөр болох үйл явдлуудын хураангуйг хүргэж байна.​

09.00 цагт. 
-
МУИС-ийн 1-р байранд МУИС-ийн дотоод төслийн батламж гардуулах ажиллагаа болно. Энэ жил МУИС-ийн эрдэмтэн багш нарын боловсруулсан өндөр түвшний 10 төсөл, залуу судлаачийн тэтгэлгийн 11 төсөл, инновацийн 4 төсөл болон судалгааны суурь зардал зэрэгт нийт 830 сая төгрөгний санхүүжилтийг олгох бөгөөд өнөөдөр батламжийг гардуулна. 

10.00 цагт. 
-Монголын ууган хэвлэлийн нэг "Улаан од" сонин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой Офицеруудын ордонд болно.

10.30 цагт. 
-Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал ЗДТГ-ын А танхимд болно. 


11.00 цагт. 
-Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны нэгдүгээр сарын мэдээллийг хүргэнэ. Мөн 2018 оны IV улирлын ДНБ-ий мэдээллийг хүргэх юм. 

-MN-Мэдээллийн төвд “Газрын тосны хөгжлийн шийдэл” ТББ-аас “Газрын тосны салбарт монголчуудын оролцоог нэмэгдүүлэх, тус салбарын өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.30 цагт. 
-Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр 11.30 цагт Эмээлтэд байрлах мах, ясны уураг, малын гаралтай тос бэлтгэх Протэйн үйлдвэрийн нээлтэд оролцоно. 


13.00 цагт. 


15.30 цагт. 
-Эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд Сүхбаатарын талбайд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 21 аймгийн эрүүл мэндийн газарт түргэн тусламжийн автомашиныг Эрүүл мэндийн яамнаас гардуулж өгнө. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна