УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн үйлдвэрлэгчидтэй уулзлаа

2019/02/26

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Баянхонгор аймагт ажиллах үеэрээ үйлдвэрлэл үйлчилгээ, бизнес эрхлэгчидтэй ажлын байран дээр нь уулзлаа.

ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин, Жигүүр Богд ХХК-нийн захирал Ж.Ганхүлэг нарын Дунд зах дээр барьж байгуулж буй Худалдаа үйлчилгээний төвийн барилгын явц байдалтай эхлээд танилцлаа. Тус худалдаа үйлчилгээний төв ирэх 4-5 дугаар сард ашиглалтад орох юм. Тус байгууламж нь  600 хүний ажлын байр, 100 авто машины зогсоол, мах сүү шинжлэх лаборатори бүхий орчин үеийн стандарт шаардлага хангасан үйлчилгээний төв болох юм.  Тус худалдааны төв нь олон төрлийн  худалдаа үйлчилгээг нэг цэгцэнд оруулж стандарт нөхцөлд ард иргэд үйлчилгээ авах боломж бий болгож буйгаараа онцлогтой. 

Мөн аймгийн гурилан бүтээгдэхүүний хэрэгцээний 80 гаруй хувийг хангадаг Торлон хүнсний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Анх 20 гаруй жилийн өмнө жижиг цех байдлаар үйл ажиллагаа эхлүүлсэн  тус үйлдвэр одоо 40 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангахын зэрэгцээ ОУ-ын стандартыг үйлдвэртээ нэвтрүүлж,  үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг улам баяжуулж, чанаржуулан зэргэлдээ аймгууд болон Улаанбаатар хотод нийлүүлж борлуулалтын сүлжээгээ улам тэлсээр байгаа аж. 

УИХ-ын дарга Г.Занданшатар тойргийн жижиг дунд бизнес эрхлэгч ААН, ард иргэдийг нэг төвлөрсөн төвд үйл ажиллагаагаа жигд явуулах боломжийг олгох, тэдний үйлдвэрлэлийг дэмжих  үүднээс 2012 онд үйлдвэр үйлчилгээний Ажилсаг төвийг Баянхонгор аймагтаа санаачлан байгуулсан. Хэдийгээр тус ажил 2012 оноос хойш дөрвөн жил тодорхой бус шалтгааны улмаас гацсан ч 2016 оноос дутуу ажлуудыг гүйцээж улмаар 2017 оноос үйл ажиллагаа нь  жигдрээд байгаа юм. Тус төвд өнөөдрийн байдлаар 50 орчим жижиг дунд бизнес эрхлэгч үйл ажиллагаа явуулж байна. Тэдний үйл ажиллагаа, санал хүсэлтийг УИХ-ын дарга газар дээр нь сонсож, судалж ажиллалаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна