Ц.Баасандорж: АТГ-ын комиссар, ахлахууд талийгаачийг дарамталсан мэдээлэл байгаа

2019/03/01
Хоёрдугаар сарын 22-23-нд шилжих шөнө Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа амиа алдсан хуульч, шүүгч  Б-гийн өмгөөлөгч Ц.Баасандорж мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Хүний эрх гэдэг Монгол Улсад байхгүй болж, уландаа гишгэгдэж, АТГ юунд ч дийлдэхгүй том байгууллага болжээ. Хүний амь нас хохироочихоод уучлалт гуйхын оронд авлига өгч байгаад баригдсан мэт ойлголтыг олон нийтэд төрүүлсэн.  Хүнийг гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шүүхээр тогтоогоогүй байхад гэм буруугүйд тооцдог.

Гэтэл хүнийг хууль бусаар 24 цагаар илүү 48 цаг хорьсон үйлдлээ нууж хаацайлахын тулд амиа хорлосон болгож таарав.  Хэрэгт холбогдсон мэт ташаа мэдээлэл тарааж байна. Гэтэл хүний амь насанд хүрсэн ШШГЕГ-ынхан, АТГ-ын ажлаа хийгээд явж байна. Шүүхээс хорих шийдвэр авч байж хорих байсан. Гэтэл тэгээгүй. Пүрэв гаригийн орой хорьсон.

Маргааш нь өмгөөлөгч нь уулзах гээд очиход Ганцхудагаас аваад гарч ирээд АТГ дээр нэг өрөөнд бүтэн өдөржин ганцааранг нь суулгасан байдаг. Настай хүнийг бүтэн өдөржингөө суулгаж, комиссар болон мөрдөгчид нь дарамталсан. Талийгаач хэнтэй уулзсан, ямар дарамтанд байсан мэдээллийг харамсалтай нь авч чадаагүй гэв.

Тиймээс Монгол Улсын төрийн байгууллагууд нийлж байгаад энэ хүний амийг хохироосонд уучлалт гуйх ёстой. Нийгэмд ташаа мэдээлэл тарааж байна. Ар гэрийнхний хэлж буйгаар амиа хорлох хүн биш. АТГ-аас эрүүдэн шүүсэн бичлэгээ өгөхгүй байгаа. Хүнийг ганцааранг нь залхаан цээрлэтэл суулгана гэдэг эрүүдэн шүүлт мөн. Хоол цай ч өгөөгүй байгаа юм. Тиймээс АТГ болон ШШГЕГ-ын ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулна” гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна