Үргэлжлүүлэн тэрбээр "2018 оны 2-р сарын 21-ний өдөр бид прокурорын дуудах хуудсаар сэжигтнийг Л.Бямбааг дуудан ирүүлсэн. Гэрчийн мэдүүлэг аваад, мэдүүлэг авах болон тухайн цаг хугацаанд явагдаж байсан мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор зарим газар обьектуудад нэгжлэг хийх шаардлага гарсан.
Ингээд НПГ-т танилцуулснаар талийгаачийн ажлын байр, зуслангийн байр, амьдарч буй гэрт нь нэгжлэг хийсэн. Ажил, гэр, зуслангийн байранд нэгжлэг хийх явцад хураагдсан баримтуудыг үндэслэн зайлшгүй шүүхийн шийдвэргүйгээр баривчлах үндэслэлүүд тогтоогдсон байгаа.
Ингээд прокурорын зөвшөөрлөөр баривчилгаа хийгдэж, талийгаачийг хорих 461 дүгээр ангид хүргэсэн. Хэргийг шалгах явцад 4-5 хүнд Эрүүгийн хэрэг үүсэх үндэслэл тогтоогдоод яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн. Эдгээр хүмүүст Эрүүгийн хэрэг үүсгэх бүрэн үндэслэл байна гэж үзээд тогтоолоо бидэнд ирүүлсэн.
.Тухайн өдрийн 17.10 цагийн үед сэжигтнийг баривчилсан тогтоолийг шүүхэд хүргэсэн. Эрүүгийн хууль хянан шийдвэрлэгдэх тухай хуульд зааснаар мөрдөн шалгах үйл ажиллагаа 24 цагийн дотор хийгдэж шүүхэд хүргэгдсэн байгаа. Шүүхийн шийдвэр 48 цагийн дотор гараагүй учраас сэжигтнийг гаргахаар очиход нас барсан байдалтай олдсон. Ийм л үйл явдал болсон" гэв
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна