Зэвсэгт хүчний 310-р ангийн ахлах ахлагч Г амиа алджээ
Өнгөрсөн сарын 28-нд дахин нэг цэрэг амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр Зэвсэгт хүчний 310-р ангийн ахлах ахлагч Г нь “Сэрүүн сэлбэ” компанийн хашаанд элс ачиж байгаад тус ангийн эзэмшлийн самосвал “ЗиЛ-130” маркийн автомашинд дайруулсан байна. Уг машиныг ангийн жолооч Х жолоодож явсан ба өгсүүр замд зогсч, талийгаач Г машины дугуйнд эвээс хийхээр очтол машин хүч алдан, дээгүүр нь гарсан ажээ. Талийгаач эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй газар дээрээ нас барсан байна.
Хэрэг гарсан өдөр талийгаач Г нь Зэвсэгт хүчний 310-р ангийн захирагч н.Баянжаргалтай хамт ойролцоох “Найман шарга” гүүний саамны амралтаас буцаж явсан гэх ба замдаа ангийн жолооч Х-ийн машин эвдэрсэнтэй тааралдаж, жолоочид туслахаар үлдсэн байна. Ингээд ангийн захирагч Баянжаргалыг өгсөн чиглэлийн дагуу талийгаач Г машины дугуйнд ивээс хийж байтал автомашин гэнэт хөдөлж дайруулж, амиа алджээ.
Эх сурвалжаас авсан мэдээллээр бол хэрэг гарсны дараагаас машин гарах зөвшөөрөл болон бусад холбоотой баримт бичгийг хойноос нь нөхөн гаргаж эхэлжээ. Учир нь ЗХЖШ-ын дарга асан, генерал Д.Даваагийн зуслангийн байшин цэвдэгтэй газар баригдсанаас үүдэн суулт өгсний улмаас Зэвсэгт хүчний ангийн алба хаагчид дайчлагдан ажиллаж байсан гэх.
Сэтгэгдэл бичигдээгүй байна