“Эко-Алтан Заамар” ХХК-ийн ил уурхайн нуранги доороос экскаваторыг гаргажээ

2019/03/05
“Эко-Алтан Заамар” ХХК-ийн ил уурхайн нурангид дарагдсан хоёр хүнийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж байна.
Өчигдөр орой 23.00 цагийн орчимд нуранги доороос экскаваторыг гаргажээ. Түүнчлэн осолдсон бульдозерын байрлалыг олсон ч хутганы ир дээшээ байрлалтай байгаа учраас тоног төхөөрөмжүүд хэрэглээд дийлэхгүй байгаа аж. Онцгой байдлын албан хаагчид лаг шавар дотор хөхөөд барьчихсан байгаа 80 тоннын бульдозерыг хамгийн хүчтэй техник хэрэгсэл ашиглаж гаргахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна