Д.Эрдэнэбилэгийг үргэлжлүүлэн 48 цаг саатуулан шалгах бололтой

2019/03/05
Худалдаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, ТУЗ-ын дарга  Д.Эрдэнэбилэг, “Монголийн зэс корпорацийн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нараас байцаалт авч дуусчээ.

Харин одоо Эрүүгийн цагдаагийн алба "Монголын зэс корпораци" ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатарыг байцааж байна. 

Одоогийн байдлаар тэднийг 48 цаг саатуулан шалгах эсэх нь тодорхойгүй байна.

Эх сурвалжийн мэдээлснээр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг үргэлжлүүлэн 48 цаг саатуулан шалгана гэсэн мэдээллийг өгсөн бол “Монголийн зэс корпорацийн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг Авлигатай тэмцэх газар руу авч яваагүй гэх мэдээллийг өглөө


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна