Цагдаагийнхан ажлаа гүйцэтгэсэн ч прокурор, шүүх хэргийг хэрхэх вэ?
МАНАН бүлэглэлийн мөнхийн хаацайлагч АТГ, шүүх, прокурор шударга ажиллах эсэх, баривчилгаа, байцаалтын дараах үйл явцаас үнэн зөв шийдвэр хүлээсэн нийгмийн хүлээлт нааштай байх үгүйг улс даяараа анхааралтай ажиглаж байна. Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авах ажлыг МАНАН бүлэглэлийн зохиосон луйварын схемийн дагуу гардан гүйцэтгэж, хууль бусаар эх орны баялгийг авах гэсэн нотлох баримтууд илчлэгдсэнээр Д.Эрдэнэбилэг тэргүүтэй "49 хувийнхан"-ыг өчигдөр /2019.03.05/ баривчлан байцаасан юм.
Өнөөгийн ханшаар нэг өдөрт ТАВАН тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын эзэмшлийн 49 хувийг “Монголын зэс” корпораци хууль бусаар худалдаж авсан гэж үзээд УИХ-ын 23-р тогтоолыг 2017 оны Х сарын нэгдсэн хуралдаанаар гаргасан юм. Гэтэл энэхүү тогтоолыг “Монголын зэс” корпорациас Үндсэн хууль зөрчсөн гэж үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Тус маргааныг Үндсэн хуулийн цэц хэлэлцээд 23-р тогтоол нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнээд хэргийг эцэслэсэн ч Улсын Дээд шүүх “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хууль ёсны хувьцаа эзэмшигчийг “Монголын зэс” корпораци гэж гурван удаагийн шүүхийн шийдвэр гарган хоёр жил үргэлжилсэн маргааныг будилаантуулсан билээ.
Хоёр жил үргэлжилсэн шүүхийн шударга бус шийдвэрээс харахад АТГ, шүүх, прокурорт МАНАН бүлэглэлийн томилгоот албатууд зөвхөн нэг талд үйлчилж буй нь ил тод харагдаж байна. Жишээ нь, Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Баярмагнай “Монголиан коппер корпорейшн” ХХК нь Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет ийн 49 хувийг шилжүүлэн авахтай холбоотой асуудалд Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан юм. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг луйвардаж авсан "Монголын зэс” ХХК-н талд гурван удаагийн шүүхийн шийдвэр гаргасан шүүгч Мишигийн Батсуурийн аавынх нь компаний данс руу 70 сая ам.долларын гүйлгээ хийгдсэн тухай мэдээлэл ил болсон.
Шүүх, прокурорын үйл ажиллагаа хэт авилгажсан талаар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгээр ярихдаа:
“Худалдаа хөгжлийн банк нь аливаа том худалдаа хийхдээ тухайн байгууллагын өөрийх нь мөнгөөр авдаг. УИХ-ын 23-р тогтоол зөв гарсан. УИХ-ын тогтоолоо хэрэгжүүлэх ёстой, процедурын алдаа ерөөсөө болоогүй. Яагаад гэвэл сахал Д.Эрдэнэбилэг чинь шүүхийг командалдаг. Хүмүүс Ц.Элбэгдорж шүүхийг командалдаг гэдэг ч үнэндээ Д.Эрдэнэбилэг Дээд шүүхийн даргаар Ц.Зоригийг томилсон. Сахал Д.Эрдэнэбилэг мөнгөтэй учраас дуртай хүний томилдог. Дээд шүүхийн дарга Ц.Зориг бол дээд зэргийн оюун санааны ядууралтай хүн. Ц.Зоригтод хэдэн өрөө байр, жип машин өгөхөд л хэнийг ч алахад бэлэн, хэнийг ч шоронд оруулахад бэлэн. Хууль шүүхийн байгууллага ийм л болсон.” гэлээ
Төр ард түмний өмчийг буцааж авах нь хууль ёсонд нийцнэ. Тийм ч учраас Л.Оюун-Эрдэнэ нарын эх орончдын тэмцлийн үр дүн эхнээсээ бага боловч гарч эхэллээ. Нийгмийн хүсэлт болсон эрх тэгш амьдралын төлөө нам харгалзахгүй, үе үеийн улс төрчид ч дуу хоолойгоо ийн хүргэж эхэллээ. Н.Энхбаярын хэлсэнчлэн сахал Д.Эрдэнэбилэг нь тоймгүй хөрөнгөтөн бөгөөд одоогийн байдлаар олон нийтэд ил болсон түүний эзэмшлийг сонирхуулбал Эрдэнэтийн 49%-ийн эзэн, ХХБ-ны 98%-ийн хувьцаа эзэмшигч, Улаанбаатар банкны 99% -ийг эзэмшигч, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн эзэн, Төмөртэйн ордын эзэн, Хөтөлийн цемент шохойн эзэн, Монголросцветметын эзэн, Асгатын стратегийн ордын эзэн, Багануурын эзэн, Сүхбаатарын талбайн урд хэсэг, цэцэрлэгт хүрээлэнгийн газрын эзэн, АН-ын байр СТӨ-ний хүзүүвч байсан газрын эзэн... Улсын дээд шүүхийн эзэн... Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын эзэн, Ч.Сайханбилэг, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарын ч эзэн гэх…
Өмнө нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг МАНАН бүлэглэл авсан гэх схемийг нотлох гэж хууль хяналтын байгууллагуудад хандахад нотлох баримтуудыг өгөхгүйгээр Нийслэлийн прокурор 2 жил дарагдуулсан. Хуулийг уландаа гишгэж ард түмний өмчийг дээрэмдсэн бүлэглэлийн төлөөллийг буцаагаад тавиад явуулдаг нь ШҮҮХ, ПРОКУРОР гэдгээ тэд дахин нотлох уу.
Сэтгэгдэл бичигдээгүй байна