АТГ-аас таван гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудал үндэслэлгүй гэв

2019/03/11

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авсан нэр бүхий УИХ-ын  гишүүдийг Авлигатай Тэмцэх Газарт эрүү үүсгэн шалгаж байгаа. 

Тэгвэл нэмж дахин таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас прокурорын байгууллагаар дамжуулан УИХ-д хүргүүлэх гэж байгаа тухай мэдээлэл цацагдах болсон.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, М.Оюунчимэг, Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун  нарыг ЖДҮХС-гаас өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэсэн юм.  

Харин энэ талаар АТГ-аас нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлэх гэж байгаа гэх мэдээлэл үндэслэлгүй. Одоогоор ийм нэрс гараагүй байгаа" гэсэн тайлбарыг өглөө.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна