Зорилго: Монгол үндэсний зоог,соёлын биет болон,биет бус өвийг гадаад дотоодын жуулчин,гийчинд суртчилан таниулах,аялалын шинэ бүтээгдэхүүн бий болгох,хөгжүүлэх
10.00 -Хотоос хөдлөх /Улаанбаатар их дэлгүүрийн зогсоол дээрээс автобус явна. Жуулчид хөтөч үнэгүй./
12.00 –Наадмын нээлт /Уртын дуу,морин хуур,үндэсний урлагийн тоглолт/
12.20 -Монгол дээл хувцасны үзүүлбэр
12.30 –Морьт үзүүлбэр /Морин дээрээс ташуур,уурга шүүрэх,нум сум харвах,эмнэг унах (булгиулах)
13.00 – Хүчит бөхийн барилдаан 1-н даваа
13.40 – Гадаадын жуулчид наадмын талбайд орж ирэн,наадамчин олонд хүндэтгэл үзүүлнэ./ Жуулчин хөтөчийн хамт морь унаад,бас морь хөтлөөд явган явж болно/
13.40 – Үндэсний шагайн харваа
13.40 - Үндэсний сурын /сарампай/ харваа
14.40 – Хүчит бөхийн 2,3,4-н даваа
16.00 –Хурдан дааганы уралдаан
19.00 – Сурын харваач,шагайн харваачдад шагнал гардуулах
19.10 – Түрүүлж айрагдсан болон өхөөрдөм баян ходоодны даага цоллож,унаач хүүхдүүдэд шагнал гардуулна.
20.00 – Хүчит бөхийн түрүү үзүүрийн барилдаан
21.00 –Бэсрэг наадмын хаалт
23.00 – Галын наадам
Наадмын үеэр морь /хөтөчтэй/ унуулна. Морин аялалд явуулана. /төлбөртэй/
Үндэсний үйлдвэрлэгч 50н аж ахуйн “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа явагдана.
Гэрэл зурагчдын холбооныхон оролцоно./Морь унаж,монгол дээл өмсөж,нум харваж,бас бүргэдтэй зураг татуулах бүрэн боломжтой/
Жуулчиддаа гэр захиалах боломжтой.
Мөн жуулчид барилдах, нум сум харвах наадамд үнэ төлбөргүй оролцох боломжтой.
Жуулчин дааганы уралдааныг /тусгай манай машинаар/ дагах боломжтой. /Төлбөртэй/
Наадам үзэх төлбөр жуулчин / 15 доллар/ (Жуулчид тусгай асарт сууна,айргаар үнэ төлбөргүй үйлчилнэ)
Монголчууд үнэ төлбөргүй
Захиалгын бүртгэл 2019 оны 6 сар 25ныг дуустал авна.
Хэзээ: 2019 он 6 сар 29 нд
Хаана: Цонжинболдог “ХӨХ МОРЬТ”адуу морь уналгын төвд Утас: 80110542, 91911658, 88110542
Зохион байгуулагч,Санаачлагч: Үндэсний өв соёлыг түгээгч “ХӨХ МОРЬТ”адуу морь уналгын төв
Үндэсний өв соёлыг дэмжигч Төв аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ
Сэтгэгдэл бичигдээгүй байна