"Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто зам”-ын нээлт боллоо.
Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, салбар яамдын сайд нар оролцсон юм.
Улаанбаатар хотыг шинэ нисэх онгоцын буудалтай холбох 32.2 км хурдны замыг 143.2 сая ам.долларын өртгөөр барьжээ. Хоёр урсгал, зургаан эгнээтэй, 6 гүүр, 20 ширхэг нүхэн гарц, 49 ус зайлуулах шугамтайгаас гадна замын хяналтын камер, хурд хэмжигчийг суурилуулжээ. Замын бүтцийн хувьд 20 см асфальтан хучилт, 20 см цементэн суурь, 20 см чулуун суурьтай юм.
Тус хурдны замын хувьд Нисэх Яармагийн уулзвараас эхлэн Хөшигийн хөндий хүртэл үргэлжлэх бөгөөд буцаж эргэлт, замаас гарах боломж байхгүй тул нэгэнт тус замыг сонгосон бол шинэ нисэх буудал хүрч эргэх боломжтой юм
Сэтгэгдэл бичигдээгүй байна