У.Хүрэлсүх: Мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан та толгойгоороо хариуцна

2019/08/19
Орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийн талаар нэгдсэн мэдээлэл солилцож, шийдвэр зорилготой Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болов.

Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон салбар хариуцсан сайдууд, аймгийн Засаг дарга, холбогдох байгууллагын удирдлагууд оролцсон юм.

Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Стратегийн бүтээгдэхүүнүүд болох мах, гурил, хүнсний ногооны асуудлыг ихээхэн анхаарна. Монголын ард түмний амьдрал мах, гурил дээр тогтож байгаа гэдгийг битгий мартаарай. Махны экспортыг нэмэгдүүлэх асуудлаа дахин бодолцож үзээрэй. Экспортыг нэмэгдүүлж чадвал сайн хэрэг. Гэхдээ дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангасныхаа дараа экспортын асуудлыг ярина шүү. Ард түмэн 14 мянган төгрөгөөр мах худалдаж авч байхад махны экспорт хийгээд хэрэггүй.Махны үнэ өсч байгаа нь экспорттой шууд холбоотой. Иймээс нөөц бүрдүүлэх шаардлагатай. Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор ургацын асуудал хэцүү болж байна. Байгаль цаг уур дээр юу болохыг хэн ч таашгүй. Иймд бэлтгэлтэй байх учиртай. Гурил, махыг онцгойлон анхаарах ёстой. 

Ирэх жил мах, гурилын үнэ тэнгэрт хадвал ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан та толгойгоороо хариуцна шүү. Эртхэн зохицуулалтаа хийгээрэй. Мал нядалгаа эхлэхээс өмнө хэллээ шүү. Дараа нь янз бүрийн тайлбар тавиад хэрэггүй" гэв.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна