УИХ-ын гишүүнийг 99 болгож, таван жилээр сонгодог байна

2019/08/23
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, санал зөрөлдөөд байсан Үндсэн хуулийн өөрчлөлтүүд дээр байр сууриа нэгтгэжээ.

Тодруулбал, гишүүдийн тоог 99 болгож, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгон нэмэгдүүлэх өөрчлөлтийг олонхын саналаар дэмжсэн байна.

Эдгээр өөрчлөлтийн тухайд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 76 гишүүнийг 108 болгон нэмэгдүүлж, бүрэн эрхийн хугацааг нь таван жил болгох өөрчлөлтийн хувилбар тусгасан байсан.

Мөн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг тусгасан байсан билээ. Ерөнхийлөгчийн зүгээс дээрх өөрчлөлтүүдийг үндсэн хуульд оруулах саналыг МАН-ын бүлэгт тавиад байсан юм. Холимог тогтолцооны хувьд Үндсэн хуульд тусгана гэхээсээ Сонгуулийн тухай хуулиар шийдэх боломжтой гэж УИХ дахь олонх үзсэн бололтой. 

Ийнхүү намын бүлэг хоёр долоо хоног хуралдсаны эцэст, Ерөнхийлөгч болон сөрөг хүчинтэй зөвшилцөж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцүүлэхээр болоод байна. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна