Б.Чойжилсүрэн онц ноцтой хүн амины хэрэгт гүтгэгдсэн асуудлаараа прокурорт ханджээ

15 цаг 34 минутын өмнө
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ.
 
Энэ үеэр байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсантай холбоотой асуудлаар Ерөнхий прокурорт хандаж буйгаа хэлсэн байна. Тэрээр  “Сүүлийн гурван жилийн хугацаанд энэ хүний үхэлд намайг буруутгасан. Онц ноцтой хүн амины хэрэгт гүтгэгдэнэ гэдэг чинь хэцүү.
 
Тиймээс Ерөнхий прокурорт хандаж хүсэлт гаргаж байна. УИХ-ын гишүүний хувьд бус иргэний хувиар хүсэлт гаргаж энэхүү хэргийн үнэн мөнийг яаралтай тогтоож, шалгаж өгнө үү гэдгийг хүсэлтдээ илэрхийлсэн.  Би энэ хэрэгт холбоогүй. Хэрэв миний бие холбоотой бол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн” гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна