У.Хүрэлсүх: Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгоно

2019/09/11
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар  Ноён уулын асуудлыг улсын тусгай хамгаалалтад авах асуудал яригджээ.Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ноён уулыг улсын тусгай хамгаалалтанд авч дархан цаазат болгохыг үүргийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад өгсөний дагуу Н.Цэрэнбат сайд саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлсэн байна.

Улмаар Ноён уулыг улсын тухай хэрэгцээнд авах саналаа УИХ-д өргөн барихаар болжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ талаар хэлэхдээ “Ноён уулын асуудлаар шүүхийн шийдвэр гарсан. Тиймээс одоо энэ уулыг дархан цаазтай болгох саналаа УИХ-д өргөн барь. Өвөг дээдсээс өвлүүлсэн онгон тагшин энэ уулыг ухаж болохгүй. Үүний оронд аялал жуулчлалын газар болгох хэрэгтэй” гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна