Д.Амарбаясгалан: Гишүүдийг дуудаж ирүүлээд гарын үсэг зуруулж байгаа зүйл огт байхгүй

2019/09/17
УИХ тарах асуудал яригдаж эхэллээ. МАН-ын дарга нар цуглаж, УИХ-ыг тарах асуудлыг ярьсан, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан гишүүдийг өрөөндөө дуудаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх мэт мэдээлэл зарим хэвлэлээр цацагдсан.

Тэгвэл мэдээлэлд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хариулт  өглөө. Тэрбээр, "Парламент хугацаанаасаа өмнө тарах нь зөв юмаа гэж үзэх юм бол  энэ асуудал нам дээр яригдана. Намын удирдах зөвлөл, Бага хурлын түвшинд  яригдана.  Гэвч одоогоор энэ асуудал яригдаагүй. УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах асуудлаар гишүүд өөрсдөө намынхаа удирдлагатай уулзаж, санал бодлоо ярьж байгаа  мэр сэр хүмүүс бий.  Тэдний санаа бодлыг сонсох,  хэлж ярьж байгааг нь дүгнэх үүрэг намын Ерөнхий нарийн бичгийн даргад байдаг. Тийм болохоор тэдний санаа бодлыг сонсох төдий л явж байна. Тэгснээс гишүүдийг дуудаж ирүүлээд гарын үсэг зуруулж байгаа зүйл огт байхгүй” гэлээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна