УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс УИХ хугацаанаасаа өмнө тарах асуудлыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлэв.
УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан: Төрийн ордонд УИХ-ын гишүүд Ард нийтийн санал асулуга явуулах эсэх, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт явуулах эсэхийг хэлэлцсэн. Ард нийтийн санал асуулга явуулахад улсын төсвөөс 30 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа тул УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулах нь зүйтэй гэсэн байр суурь УИХ-ын гишүүдийн дунд маргаан дагуулж байна. 4-5 сарын өмнө парламентыг тараах нь зүйтэй хэмээн 15 гишүүн гарын үсэг зурж байсан. Тухайн үед ШИНЭ намын удирдлагууд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийчихээд 60 тэрбумын толгойлогчийн огцруулчихаад парламентыг тараагаад ээлжит бус сонгууль явуулахаар төлөвлөж байсан. Бид дээрх асуудлуудын дийлэнхийг нь шийдвэрлэж чадсан. Харин одоо 60 тэрбумаас бүрдсэн УИХ-ыг хэрхэх вэ гэдэг асуудал бидний өмнө тулгарч байна. Иймд бид одоогийн парламентыг тарааж, ээлжит бус сонгууль явуулахыг дэмжиж байна" хэмээн ярив.
Сэтгэгдэл бичигдээгүй байна