Бүгд Найрамдах Намын дарга Б.Жаргалсайхан аливаа юмыг ширүүхэн хатуухан хэлчихдэг зантай гэдгийг хэн хүнгүй мэднэ.Үнэнийг шуудхан хэлдэг учраас энэ нь ч иргэдэд таалагддаг гэж хэлж болно. Тэрээр өөрийн цахим хуудаснаа улс төрд сүүлийн үед өрнөөд буй асуудлаар санал бодлоо ийнхүү бичжээ.
“МАН-ын ГЕНСЕК ГЭЭД ШАЗРУУН БАЦААН ХЭН БИЛЭЭ? ТЭРЭНД ХЭЛЬЕ!
Сайн муугаар хэлэгдсэн ч Үндсэн хуулийнхаа хэлэлцүүлгийг хийчихээд бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө таръя гэж байгаа танай намын хэдэн гишүүн овоо шд ээ бас. Зүрх сэтгэл шүү ухаантай юм цухуйгаад байгаа юм биш үү. Ардчилсан намын хогийн шаарнууд харин яаж улс төржүүлж энэнд тээг шааг болж байгааг ард түмэнд зарла! \
Тэгээд төр удирдаж байгаа намын генсек байна даа санаачлагыг атгаад УИХ-аа үтэр түргэн тараа! Тэгчихээд харин дотроо шинэчлэгдэхгүй бол хохь нь гэж мэдээрэй! Би хэлээд байгаа шд. Одоо наад Улааныгаа морь малных нь зүчээрүү хөөж явуул.
Оюунхорлыг мандолин гитарыг нь бариулаад чөлөөнд нь гарга. Нямдорж, Энхтүвшин хоёрыг өмнөд Судан, хойд Солонгос хоёрлуу элчингээр явуул. Насныхаа эцэст жаахан амьдрал үзэг. Тэр 12 түрүүлсэн аваргыгаа одоо амраа л лаа. Хичнээн жил саарал байшинд хорьж тамлах гэсийн бэ. Юу ч хийж чадахгүй мөртлөө гүүнд хайртай морь шиг дурнаас цаашгүй болсон хэдэн манараа өвгөчүүл л харагдахын. Тэгсэн мөртлөө хамаг зовлонгоо нүүрэн дээрээ тохчихоод нэг их ажиллаж байгаа гэмгүй царайнууд...
С.Эрдэнэ гэж хорын хутгуур хогийн шаар шуналын болщвик нам дотроо тийрэлцээд өөрийгөө шоронд хийчихнэ. Тэр төрийн дайсныг битгий тоо! Цувдайгаа удирдаагүй хүн төр удирддаггүй юм. Харин зөв бүхнийг эсэргүүцэж явдаг, алтны хулгайч Хаянхярваадаа та нар өөрсдөө ялыг нь үүрүүл! Хятадуудтай нийлж хордуулсан Хонгорынхны гомдол хорсол хэдэн үеэрээ тасрахгүй! Сүжигтэй хүн бол салхин доогуур нь ч гарч болохгүй дээрэмчин.
За тэгээд арай гайгүй сийрэгхэн толгойтой хэдийг нь ахиад дэвшүүл! Ард түмэн тэд нарыг ялгаж салгаад Бүгд Найрамдах Намтай хамт сонгоод шинэ парламент бүрдүүлэхээ мэдэж байгаа. Хэдүүлээ тэгээд оюун санааны поорчкоо нээж байгаад танай манай гэж талцалгүй нийлээд үндсэн хуулийг батална!
Одоо хэрүүлээ болиод улс орноо бодоод урагшаа хармаар байна шүү дүү хүү!!!
УИХ-аа тараа!” гэж өөрийн цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ...
Сэтгэгдэл бичигдээгүй байна