НИТХ-ын хурлын төлөөлөгч Ж.Батсайханы бланкан дээр төлөөлөгчид Хотын дарга С.Амарсайханыг огцруулахаар гарын үсэг зурж эхэлжээ. НИТХ-ын өнгөрсөн удаагийн хуралдаанаар төлөөлөгч Ж.Батсайхан Хотын даргыг огцруулна гэдгийг хэлж байсан бөгөөд түүнийгээ албажуулж, гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Хэрэв хотын даргыг огцруулах гарын үсэг 15 болбол НИТХ-д өргөн барьж, ажлын 15 хоногийн дотор хэлэлцэх хуультай юм.
Хотын даргыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулахаар С.Мөнхчулуун нарын хэд хэдэн хүн гарын үсэг зураад байгаа аж. Тэд нийслэлийн ажил явахгүй байна гэж үзэж гарын үсэг цуглуулж эхэлсэн бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна