(Улс төрийн шинэчлэлийн тухай олон улсын судалгаанд “Дээд үеийнхэн зайгаа тавьж өгөхгүй байгаа нь” хамгийн их саад болж байгааг дурджээ...)
Дэлхий даяараа нийгмийн дараагийн хувьсалын талаар хэлэлцэх болоод удаж байна. Европоос Ази хүртэл, Америкаас Япон, Солонгос хүртэл нийгмийн дараагийн хувьсалыг эрэл хайгуул хийж эрдэмтэд олон ургалч байр суурийг илэрхийлж байна.
Нийгмийн дараагийн хувьсалын эрэл хайгуулын дүнд улс төрийн дараагийн хувьсал хийх хэрэгтэй гэсэн дүгнэлтийг хийж байна. Улс орнуудын мухардлаас гарах нийгмийн хувьсалыг улс төрийн шинэ үеийхэн хийнэ гэдэг шинэ итгэл үнэмшил дээр тулж ирээд байна.
Сонгууль бүрээр цоо шинээр нийгмийн хувьсалыг харж буй, ертөнцийг үзэл нь шинэ, шинэ бодлого, шинэ хандлагыг тээсэн залуу улс төрчдийг дэмжиж гаргасаар байгаа мэдээллийг бид авч байна.
Канадын залуу улс төрч, феминист үзэлтэн Либерал намын дарга Жастин Тюрдо баруун төвийн үзэл баримтлалтай мөрийн хөтөлбөр дэвшүүлэн Канадын улсын хөгжлийн цоо шинэ хувьсалыг санаачлагыг дэвшүүлж “Канадчууд бол ариун ард түмэн” үгийн тунхаглаж, иргэдийн итгэлийг авч улсынхаа Ерөнхий сайдаар ажиллаж байна.
Францын залуу улс төрч, төвийн үзэлтэн, банкир Эмманюэль Макрон Он Марш шинэ улс төрийн хүчин байгуулан төвийн үзэл баримтлалтай мөрийн хөтөлбөр дэвшүүлэн “Намаа шинэчлэх гэж хугацаа алдаад яах вэ. Францаа бодъё” гэж ард түмнээ уриалан бодлогын мухардалд орсон 2 том намыг буулган авч Франц улсын хөгжлийн дараагийн шинэ хувьсалыг эхлүүлсэн.
Австрийн залуу улс төрч, консерватив үзэлтэн, эрх зүйч Австрийн ардын намын дарга Себастьян Курц Австрийн ард түмэн нийгмийн хувьсалын цоо шинэ зам байгааг тунхаглаж, Австричууд бол дэлхийн хамгийн нэр хүндэттэй ард түмэн гэдгийг ойлгуулж чадсан дэлхийн хамгийн залуу Канцлер, улсынхаа Ерөнхий Канцлер болсон.
Италын залуу улс төрч, төвийн үзэлтэн, инженер “5 оддын хөдөлгөөн” намын тэргүүн Луижи Ди Майо төвийн үзэл баримтлалтай мөрийн хөтөлбөр дэвшүүлж “Ардчилал Итали орныг сүйрүүлж байна.” алдарт үгээ хэлж улс төрийн дараагийн хувьсалыг эхлүүлж ялалт байгуулж түүний нам эрх барьж, тэр өөрөө Итали улсын Ерөнхий сайдын орлогчоор ажиллаж байна.
Украйны жүжигчин залуу Владимир Зеленкий олон жилийн засаглалыг нурааж төвийн үзэлт мөрийн хөтөлбөр дэвшүүлэн “Украйнууд бол хүчирхэг ард түмэн” гэж уриалан Украйн ард түмний өмнө нийгмийн дараагийн хувьсалын итгэл найдварыг төрүүлээд байна.
Монголын эрдэмтэн судлаачид Монгол дараагийн өөрчлөлтийг эрэн хайж, судлаж байна. Түүнийгээ томъёолохдоо нийгмийн хувьсгал, хувьсгалт өөрчлөлт, тогтолцооны эрс шинэчлэл, нийгмийн хувьсгал гэж нэрлэж байна. Нийгмийн сэтгэл зүй, шинэ үеийн хүсэл эрмэлзэл хувьсгалыг биш нийгмийн дараагийн хувьсалыг хүсэж байгаа нь нэн тодорхой болж байна.
Хүнийхээ хөгжлийг дагаж нийгмийг дараагийн хувьсал руу хөтлөн орох тэр багийг эрэн хайж байна. Тэр нь нэг хүний ажил биш үндэсний зохион байгуулалтын бүх нийтийн үйл хэрэг юм. Тэр үйл хэргийг эхлүүлэх түүхэн үүрэг Монголын шинэ үеийн ид насныхан, Монголын шинэ үеийн улс төрчидөд ногдож байна.
Хуучирсан улс төрчид, хуучирсан сэтгэлгээ, хуучирсан бодлогыг халан хаяж, мартахыг ард түмэн өөрсдөө хүсэж, бичиж, бухимдаж байна. Монгол ард түмэн шинэ эрэлд гарсан нь нэн тодорхой байна.
30 жил явсан замаа эргэн харвал улс төрийн эрх мэдэлд улайссан бүхэл бүтэн 60 оны бүлгүүд бий болжээ. Тэд эргэн эргэн улс төр, эрх мэдэлд шунан дурлаж, өс хонзонгийн үг, үйлдэл үнэртүүлэн бие биенээ хэмлэхээс өөр хийх сэтгэлгээний чадваргүй болжээ. Монгол төрийн өндөрлөгт дахин дахин хүрэхийн төлөөх хүсэл тэднийг шинэ үеийнхэний доог тохуу болгож байна. Тэд мөрөөрөө өс хонзонгийн тэмцэлд оролгүй өөрийн дагагч нарыг тэжээн тэтгэж гэрэл гэгээг мөрөөдсөн залуу үеийн өөрийн гар хөл болгон хүлж авчээ.
Монголын улс төрд яваа залуучуудыг толгой "бостой" хамаарал бүхийн зураглал гаргахад хялбар болжээ. Ингэж л залуу үеийг хүсэл мөрөөдөл, мэдлэг боловсролыг ашиглан өөрийн явцуу тэмцлийн боолчлолд оруулжээ. Залуучуудаа, шинэ үеийнхээн нэг Монгол санаачлагадаа нэгдэн боочлолоосоо чөлөөлөгдөхийг санал болгож байна. "Би хүнд зүтгэдэггүй. Би Ромд зүтгэдэг." гэсэн Ромын шударга жанжин Максисусын үгийг санацгаая.
Намаа шинэчлэх гэж хугацаа алдаад хэрэггүй. Монголоо бодож Нэг Монгол зорилго дор нэгдэцгээе. Та нарт нэгэн даргыг зарц биш Монголынхоо зарц болохыг санал болгож байна. Даргын гэрт хүүхдүүд чинь амьдрахгүй. Монголын газар нутагт л үр хүүхдүүд чинь үеийн үед үргэлжлэн амьдарна.
Намаа сэт татаж Нэг Монголын төлөө нэгдэхийг хүсцгээе. Жалга довын үзэлээ мартаж нэг Монголын төлөө зүтгэхэд сэтгэлээ бэлдэцгээе. Танд Монголын төлөө зүтгэх чин хүсэл, зорилго, зориг байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Нэг Монгол санаачлага та бүхнийг өөрийн тохирох төрийн болон сонгуульт албанд дайлчлах бодлогыг хэрэгжүүлэхийг зорино. 1000-хан шилдэг залуучууд л улсаа мухардсан бодлогоос гаргаж улсаараа нэг хүсэл мөрөөдөлтэй, нэг алсын хараатай, нэг цогц бодлоготой, нэг үйлдэлтэй болгож чадна. Саруул хүн бүрийн дэмжин оролцоо чухал.
Монгол ардын нам Үндэсний эрх чөлөөний хувьсгалаа хийж түүхэн үүрэгээ гүйцэтгэсэн нам. Ардчилсан нам бол Эрх чөлөөний хувьсгалаа хийж түүхэн үүрэгээ гүйцэтгэсэн нам. МАНАН бол гипер цикль буюу харанхуйн гинжинд орооцолдсон байна. Улс авч явах шинэ үеийг хүртэл тэр гинжиндээ орооцолдуулж байна. МАНАН нийгмийн хөгжлөө даган хөгжиж чадахгүй байгаа учир Монголын хөгжилд чөдөр болж байгааг бид ухаалагаар дүгнэх ёстой.
Улс төрийн шинэчлэлийн тухай олон улсын судалгаанд “Дээд үеийнхэн зайгаа тавьж өгөхгүй байгаа нь” хамгийн их саад болж байгааг дурджээ. Залуучууддаа та бүхнийг сонгогч иргэд нэгдээд нэг Монгол болоод нэг Бодлого бариад ирэхийг хүлээж байна.
Тэр нийгмийн хүлээлтийг нам харгалзахгүй, нас харгалзахгүй, шашин шүтлэг харгалзахгүй олон хүмүүс хамтдаа хийж чадна.
Та бүхэн Нэг Монгол "концепцтой" дор нэгдэж нийгмээ уриалж чадвал ард түмэн Нэг Монголыг итгэл үнэмшилээ болгож дэмжихэд бэлэн байна.
Хамтын ХҮСЭЛ, ЗОРИГ юуг өөрчлөж чадна, ямар ч эрх мэдлийг зоссоож чадна, ямар ч бурангуй нийгмийг сэрээж чадна.
Нэг Монгол санаачлага
Сэтгэгдэл бичигдээгүй байна