Ноцтой зам тээврийн ослын улмаас нэг хүн бэртэж, нэг хүн амиа алдлаа

Өчигдөр 09 цаг 31 минут

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Таван богдын урд замд нэг хүн бэртэж, нэг хүн амиа алдсан ноцтой зам тээврийн осол гарлаа.

Тодруулбал, Автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэх дуудлага мэдээлэл өнөө өглөөний /2021.01.15/ 06:13 цагт тус дүүргийн Онцгой байдлын албад ирсний дагуу Аврах анги-105-ын алба хаагчид тус газарт очжээ.
Ослын газарт приус-20 маркийн суудлын автомашин замын хажуу талын гэрлийн шон мөргөж 38 настай, эрэгтэй Б-гийн зүүн талын хөлний хэсэг хавчуулагдаж, 33 настай, эмэгтэй автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байжээ.

Эх сурвалж: ОБЕГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна