С.Одонтуяа: БНСУ-д гацсан иргэдийн асуудлыг шийдвэрлэх хүртэл төрийн ордонд суулт хийнэ

2021/01/18

УИХ-ын гишүүн С.Одонтуяа БНСУ-д гацсан иргэдийн асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлж, төрийн ордонд суулт хийхээ мэдэгдээд байна. 

Тэрээр, "Маш олон Монголчууд эх орондоо ирэхийг хүсч байгаа ч ирж чадахгүй байна. Хэдийгээр зун нилээд олон нислэг хийгдсэн ч сүүлийн үед нэмж нислэг огт хийгдэхгүй, товлосон нислэг цуцлагдаж байгаа. Үүнээс үүдээд маш олон иргэдийн амь нас, аюулгүй байдал эрсдэлд ороод байна. Ялангуяа БНСУ-д нийт дөрвөн мянга гаруй иргэд, үүнээс мянга гаруй иргэдийн асуудал туйлын хүнд байна. 

Олон хүмүүс өлсгөлөн зарлаж байна. Олон жирэмсэн эмэгтэй, хүүхэд, өвчтэй хүмүүс эх орондоо ирэхийг тэсч ядан хүлээж байна. Зарим нь онгоцондоо суух өдөр нэг сарын 15-нд нас барсан аюултай, хариуцлагагүй үйлдлүүд болж байна. МУ-д өнөөдөр хүний эрх зөрчигдхыг бид зүгээр хараад сууж болохгүй. Хүний эрхийн үндэсний комиссоос хүртэл гадаадад байгаа Монголчуудын эрхэнд туйлын зөрчигдөж байгаа талаар УОК-д шаардлага хүргүүлсэн байгаа. 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд энэ шаардлагыг хүргүүлж байна Төрийн ордны хоёр давхарт суултаа үргэлжлүүлнэ. Энэ гурван шаардлагад эх орондоо буцах хүсэлтэй, шинжилгээний хариу нь сөрөг гарсан маш олон иргэд байгаа. БНСУ, Турк, АНУ гээд маш олон оронд байгаа эдгээр хүмүүсийг яаралтай татан авах ажлыг хийх хэрэгтэй. Одоо бараг энэ хүмүүс жил хүлээж байгаа. Зургаан сар хүлээж байгаа ийм асуудлууд байна. 

Хоёрт, буцах өдрөө хүлээгээд хоол хүнсгүй, амьдрах байргүй, консулын гадаа хүйтэн хонгилд хоног өнгөрөөж байгаа олон иргэд байгаа. 

Гуравт, төлөвлөгөөт нислэгийн хуваарийг нээлттэй болгож иргэдэд төлөвлөх боломжийг олгохгүй бол ийм бүдүүлэг, хүний эрхийг зөрчиж болохгүй" хэмээн байр сууриа илэрхийлэн, суултаа үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.100.4
    2021/01/19

    ditgii popor tcamtai tcamgui humuusee tataad avna

    Хариулах
  • 103.26.193.137
    2021/01/19

    СОЛИОРООД БАЙГААРАЙ ЖИЛ ТАТАЖ АВААГҮЙ ГЭНЭ ҮҮ ӨНГӨРСӨН ОНЫ 3 САР 9 нд ЗҮГЭЭР ИРЖ БАЙСАН ШҮҮ

    Хариулах