ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нийслэл хотод халдварын хоёр голомт идэвхтэй үргэлжилж байна. Мөн БЗД-ийн тохижилт үйлчилгээний компанийн найман ажилтан болон тэдний гэр бүлийн хүрээнд халдвар үргэлжилж байна.
Дараагийн голомт нь “Монос” эмийн сантай холбоотой бөгөөд засвар хийж байсан хүмүүс халдвар авсан бөгөөд БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байранд гарсан халдвар тэндээс эхтэйгээр үргэлжилж байна. Тус голомтод 20 гаруй халдвар аваад байгаа.
Бусад голомтуудын хувьд хяналтад авсан. Ойрын хавьтлаад тусгаарласан хүмүүсийн дундаас халдвар илэрч байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна