У.Хүрэлсүх улс төрд шинэ соёл тогтоолоо


Дөнгөж төрсөн эх, нярайд хүнлэг бус хандсанд бухимдсан иргэдийн жагсаалыг ашиглан Ерөнхийлөгч Х.Баттулгын талынхан овжин улс төр хийлээ. Эв нэгдлийг илэрхийлэгч хэмээн Үндсэн хуульдаа тунхагласан үе үеийн Ерөнхийлөгчийн түүхэнд Х.Баттулга гэдэг хүн шиг ард түмнээ эвдрэлцүүлсэн бохир улс төр хийж байгаагүй. 

Харин энэ удаад Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дахин Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй болсон хүний өш хонзонгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Засгийн газраа огцруулахаас аргагүй байдалд хүргэж байна.

Цар тахлын энэ хүнд хэцүү үед улс төрийн тогтворгүй байдал үүсгэснээр өнөөдөр Засгийн газаргүй, УОК-ын удирдлагагүй, Эрүүл мэндийн салбартаа толгойгүй, Халдвартын эмнэлэг нь эзэнгүй байдалд орчихлоо. Эхчүүд, олон түмэн үүнийг хүсээгүй. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ эдэлж, Засгийн газраа огцруулах шийдвэр гаргасан. 

Энэ нь Монголын улс төрд хариуцлагын шинэ жишгийг тогтоож, ард түмэнд хүндэтгэлтэй хандлаа. Харин дараагийн Засгийн газрыг хэн тэргүүлэх, хэн хэн аль салбарыг удирдах, тэртусмаа  цар тахлын онцгой үед шинээр байгуулагдаж байгаа гэх утгаараа  УОК-ыг удирдах Шадар сайд, Эрүүл мэндийн сайдад МАН ч, ард түмэн ч онцгой анхаарал хандуулах нь тодорхой болоод байна. 

Магадгүй У.Хүрэлсүхийн Засгийн газарт цар тахалтай нүүр тулан ажиллаж байсан сайд нарыг улируулан ч томилох нөхцөл үүсч болзошгүй юм.  Ямартай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын улс төрд хариуцлагын жишгийг тогтоогоод огцорлоо. Одоо дараагийн Засгийн газрыг яаралтай байгуулж, онцгой байдлын үед ажиллах туршлагатай, ачаалал дааж ажиллаж чаддаг шинэ сайд нар хэн байхыг хүлээх л үлдлээ дээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 70.181.124.42
    2021/01/26

    Ard olonii umnu syr yzyylj baisan ne huuran mehelj baisan hereg baijee.mongol turiig ingej gutaaj doromjilj bolohgyiee.luivarchi dtai temcene geed baisan luivarchidtai niilsen baina shyydee

    Хариулах
  • 70.181.124.42
    2021/01/25

    Hymyyaee.yun soel be.ard olnoosoo hudal helj urvadan gutamshig bolj baihad yun soel be.iim nuhud iin ynen nyyr il garch baina.hudalch luivarchdaas tur cevershij baina.dahin byy yzegd

    Хариулах
  • 103.57.92.186
    2021/01/21

    ЗГ ОГЦРОХ НЬ ХЭВИЙН 1 ҮЗЭГДЭЛ БУС УУ? ЕСмаань өөрөө л огцорлоо..Цаашид ажиллах боломжгүй болоод шийдвэр гаргасан байх. Эрх мэдэл нь хангалттай байхад АТГ, ШҮҮХИЙГ намын шийдвэрээр томилох эрхийг булааж авсан нь илүүдсэн боловуу !

    Хариулах
  • 66.181.185.31
    2021/01/21

    Тун харамсалтай бна

    Хариулах