Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн ордонд мэдэгдэл хийж байна.
Тэрээр, Хариуцлага алдаж амаржсан эхийг хүнд байдалд оруулсандаа дахин уучлал гуйж байна. Хүний нүд хальтрам, сэтгэл шимшрэн авч явсандаа уучлал хүсэж байна.
Анх кабинет байгуулахдаа бүрэн бүрэлдэхүүнээрээ цаашид амжилттай ажиллана хэмээн бодсон ч чадсангүй.
Тухайн эмэгтэйгээс, ар гэрийнхнээс нь чин сэтгэлээсээ уучлал гуйж, биднийг өршөөгөөрэй гэж хүсье. Энэ явдалд ёс зүйн хувьд хариуцлага хүлээнэ.
Энэ цар тахлыг амжилттай давахын төлөө УОК, Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажилласан. Бидэнд амжилт ололт, алдаа оноо ч бий. 10 сарын хугацаанд халдвар алдаагүй. Бидний хийж буй ажил нь урьд өмнө нь хэзээ ч хийж хэрэгжүүлж байгаагүй арга хэмжээнүүд. Хийж үзээгүй ажлыг хийхэд алдаа оноо гардгийг бүгд мэднэ. Цар тахлын эсрэг тэмцэж байгаа хэн бүхэнд талархаж байна. Гэхдээ хариуцлага алдаж, хөөрхий эмэгтэйг ямар нөхцөлд авч явсныг бид бүгд харсан.
Иймд алдаа гарвал хариуцлагаа үүрч чаддаг төр засаг байх ёстой. Үүнийг би байнга хэлдэг. Гэвч энэ удаа элэг шимшрэм байдалтайгаар авч явсанд миний бие дахин хүлцэл өчиж байна.
Төрийн нүд сэргэг, чих сонор байх ёстой. Иргэд хариуцлага тооцохыг шаардсан. Үүнийг бид хүлээн авч байна. Ёс зүйтэй төр, ёс зүйтэй хүн байх ёстой.
Хариуцлагаа үүрч, Монгол Улсын Ерөнхий сайд хэмээх хүндэт албан тушаалаас огцорч байгаагаа мэдэгдэж байна.
Гэвч миний итгэж, найдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмний үзэл бодолд нэгдсэн жагсаалыг улс төржүүлж, санхүүжүүлэн итгэлийг минь алдлаа. Ард түмний итгэл найдварыг эсрэгээр нь ашиглаж, ард иргэдийг турхирч үймээн самуун гаргах вий гэсэн үүднээс би энэ шийдвэрийг гаргаж байна.
Ард түмний бэлэг тэмдэг байх ёстой Ерөнхийлөгч зохисгүй үйлдэл гаргасан тул Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаагаа хэлье.
Маргааш, нөгөөдрийн дотор багтаж, шинэ Ерөнхий сайд, шинэ Засгийн газар байгуулагдах ёстой. Цар тахлын үед улс төр хийж болохгүй. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад цар тахлыг бид харьцангуй хумьсан. Сар шинийн дараа вакцин оруулж ирэх асуудлыг ярьж тохирсон. Би улс төрөөс явж байгаа юм биш. Би шударга ёсны төлөө, шударга шүүхийн төлөө зүтгэнэ.
Ерөнхий сайдаар томилогдоод таван жилийн хугацаанд Ерөнхий сайдын эрхэм үүргийг гүйцэтгэлээ. Энэ хугацаанд олон арван гацсан төслүүд үйл ажиллагаанд орсон. Улаанбаатар хот утаанаас салж эхэллээ. Хийсэн ажлаа тооцвол их зүйл байна. Өнгөрсөн хугацаанд дэмжиж, итгэж, хамтран ажилласан та бүхэндээ баярлалаа.
Монгол Улсын төлөө зүтгэе" хэмээв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.217
Ard tumnee unsend haysan shalj shig orhiloodoo Hurelsuh mini chi. Chi er ni Su Batboldoos aivuu esvel Rio Tintogoos aivuu. Tailbar hiivel yasan ym be gej jiriin irgen bi husej bna.
Хариулах66.181.179.97
Харамсалтай бна да Эр хүн дэ
Хариулах66.181.185.127
Монгол улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын эсрэг, Монгол төрийн нэгдмэл байдалд хагарал гаргаж, ард түмнээ талцуулан хувааж, дотоодын үймээнд турхирсан, ямар нэгэн баримт нотолгоогүй, засгийн газрын тэргүүн (асан) хүний зүгээс гаргаж боломгүй, ёс зүйгүй үйлдэл үйлдлээ.
Хариулах202.55.188.84
Notloh barimttai yrina shuu kommunistuudaa hurelsuh chi daranguilal togtoosonoo nuuh gj erunhiilugch ruu bitgii dairch dawshil olon nudtei chihtei chinii heden buunii nohoinuud hudal yrij hutgan uimuulj yaj tahaliig taraasanii haruitslgiig chi huleeh yostoi kommunist deglem ustah yostoi chi boolchlol daranguilal buhniig hiisen chinii hamtran zutgegch nar chin chamd durgui
Хариулах203.91.115.50
Hvrelsvh ogtsroh hereggvi
Хариулах27.123.213.238
Олон түмнийг турхирч төр улсаа самардаг ерөнхийлөгч байдаг гэж үү.
Хариулах