Т.Доржханд: Ерөнхийлөгч жагсаалыг үймүүлж, улс төржүүлсэн нь батлагдвал хариуцлага тооцох асуудлыг би өөрөө тавих болно

2021/01/22

УИХ-ын чуулганы өчигдрийн/2021.01.21/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр огцрох өргөдөл гаргасан асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд өөрийн байр суурийг илэрхийллээ.

Тэрээр, МУ-ын Ерөнхийлөгчөөс асуух асуулт байлаа. Энэ хурал их чухал ач холбогдолтой, Монгол төрийн түүхэнд тэмдэглэгдэж үлдэх хурал болох байлаа. Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нар хоёр өөр байр суурьтай болчихлоо. 

Нэг нь огцоръё, нөгөөх нь “Үгүй ээ, чи байх хэрэгтэй” гэж байна. Энэ чинь юу гэсэн үг вэ? Тиймээс цаашдаа тодорхой байя.

Өчигдрийн жагсаал бол нийгэмд өөрчлөлт, шинэчлэлийн салхийг салхилуулсан үйл явдал боллоо. Монголд ардчилал, шинэчлэл, хүний эрх эрх чөлөөг хамгаалж болох юм байна, залуу үе маань үүнийг авч явах юм байна гэдэг итгэл өглөө. 

Жагсаалыг далимдуулж Ерөнхийлөгч улс төрийн үйл ажиллагаа явуулсан гэж Ерөнхий сайд маш тодорхой мэдэгдлээ. Хэрэв Ерөнхийлөгч жагсаалыг үймүүлсэн, улс төржүүлсэн нь батлагдвал Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэх, хамгаалах Үндсэн хуулийн үүргээ зөрчсөн гэж үзэж ХҮН-ын даргын хувьд хариуцлага тооцох асуудлыг би өөрөө тавих болно.



Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.77.175
    2021/01/24

    Энэ залуу харин шударга, шулуухан хүн бололтой байна шүү. Дэмжиж байна.

    Хариулах
  • 202.126.89.134
    2021/01/24

    chi uuruu sanlaaraa ogtsor

    Хариулах
  • 66.181.161.65
    2021/01/23

    Энэ нэг эмэгтэй нэртэй гонгиносон дуутай новш буруу зуйлруу хуцаад байх юм!!! Риогийн гелег шуудээ !!!Бугд мэдэж байгаа!!!

    Хариулах
  • 122.201.22.143
    2021/01/23

    Энэ залуу боловсролтой гэхдээ харилцаа муутай байна

    Хариулах
  • 192.82.68.178
    2021/01/23

    БАТТУЛГЫН АСУУДАЛ ҮНЭН УЧРААС Л ЕС ҮГЭЭ ХЭЛСЭН ТАЛБАЙ ДЭЭР ЧУХАЛ ХУРЛАА ХАЯАД АН-н ГАНБАТ.ТУВААН 2 ЮУ ХИЙСЭН НЬ ОЙЛГОМЖТОЙ .

    Хариулах
  • 202.9.40.140
    2021/01/22

    Энэ нэг цор цор гэсэн хачин хүн байна.

    Хариулах
  • 103.57.94.182
    2021/01/22

    Батлаад хариуцлага тооц

    Хариулах
  • 202.131.233.251
    2021/01/22

    тэр их хурал дахь АН хэдэн дальчигнасан юмнууд яаах гэж тэр жагсаал дээр очсон юм бэ. Ерөнхийлөгчид хэлэхэд өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй ээ гэж үг бий....

    Хариулах
  • 202.126.90.124
    2021/01/22

    чи муу тайланд царайт бага хуцаарай, Ман тай хавсарч Монгол түмний сонголтыг самрахыг сагаархаад муу гөлөг

    Хариулах
  • 66.181.182.185
    2021/01/22

    Үндсэн хуулийн хямрал талаас нь харж хандаарай

    Хариулах
  • 202.9.40.218
    2021/01/22

    Чи тавиад яадийн хол явахгүй танай нам

    Хариулах