С.Ганбаатар: Төр буруу хүмүүсийн карманд орсон байна, янз бүрийн бүлэглэлийн дарамт шахалт их байна

2021/01/22

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн мэдүүлсэн Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар үг хэлж байна.

Тэрээр, УИХ-д янз бүрийн бүлэглэлийн шахалт, дарамт их байдаг. Банкуудын лобби бүлэг, тамхины, архины, хамгийн булиа нь Тавантолгой, ГОК, Оюутолгойн бүлэглэлүүд үе үедээ дарамталдаг. Бид шаналдаг. Өнөөдөр хуурамч невтийн бүлэглэлийн дарамтанд өмнөх парламент орсон байна гэсэн үг. Энэ удаагийн парламент ард түмнээ төлөөлж, эрх ашгийн төлөө энэ хуулийг дэмжинэ гэж би туулиас бодож байна. Салбарын зовлон жаргалыг мэддэг Анандбазар гишүүн маш чухал зүйл хэллээ. 

Шударгаар импортолж шатахууныг оруулж ирдэг хүмүүсийн эрх ашиг энд хохирч байна. Төрөөс стандартыг тавих, татварыг тавих гэсэн хоёр үндсэн зорилго байдаг. 

Хоёуланг нь тавихгүй  байна гэдэг нь төр буруу хүмүүсийн карманд орсон байна аа гэсэн үг. 

60-70 тэрбум төгрөгийн төсөвт мөнгө орж ирэх, энэхүү хуурамч, дайвар нэртэй Монголын машиныг нарийн ярьвал Монголын эдийн засгийг хэврэг болгож байгаа энэ хуулиас олон зүйл эхлэнэ. Хуулийг дэмжиж өгөөд бүлэглэлүүдэд цохилт өгөөд, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг юм гэдэг байр суурийг илэрхийлнэ гэж уриалж байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.72.52
    2021/01/24

    Ganbaag demjij bna

    Хариулах
  • 192.82.76.181
    2021/01/24

    Ганбаа тайван байл даа

    Хариулах
  • 103.57.94.76
    2021/01/23

    Ганбаатраа чи өөрөө зохион байгуулаад байна. Хулгайч хулгайчыг бариарай гэдэг

    Хариулах