УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн асуудлаар Засгийн газрыг олон улсын шүүхэд хандахыг шаардан, Төв талбайд суулт хийн, суултаа өлсгөлөн болгон тэмцлийн хурц хэлбэр рүү шилжихээ мэдэгдээд байгаа билээ.
Тэгвэл С.Ганбаатар гишүүнтэй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уулзаж, санал хүсэлтийг нь сонсож байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Би ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонготой хамт Засгийн газрыг төлөөлж ирлээ. Би танд хэдэн зүйлийг хэлэх ёстой.
Нэгдүгээрт, таныг эрүүл мэндээ бод гэж удирдлагуудаас танд хэлүүлсэн.
Хоёрдугаарт, У.Хүрэлсүхийн Засгийн газар Оюутолгойн гэрээг өөрчлөх ажлын хэсгийг хэд хэдэн удаа хуралдуулж, тодорхой үр дүнд хүрээд байгаа. 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр энэ ажлын хэсэг Рио Тинтогийнхонтой хэлэлцээрийн ширээнд суусан.
Хэлэлцээрийн ширээний ард Монголын Засгийн газар анх удаа хөрөнгө оруулагч талд шаардлага тавьсан. Үүнд, Дубайн гэрээг бүр мөсөн цуцлах, 2009 онд байгуулсан үндсэн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилье, бүр мөсөн өөрчилнө гэх зэрэг шаардлагуудыг тавьсан.
2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай видео хурал хийсэн. Хөрөнгө оруулагч талд Монголын Засгийн газраас тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахаа илэрхийлсэн. Хөрөнгө оруулагчид энэ дээр нэлээд цочирдсон байр суурьтай байгаа.
Тэгэхээр энэ асуудал дээр бид тантай хамтарч тэмцэл зохион байгуулъя. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монголчуудад ашигтай байх, сайжруулах тал дээр тантай хамтаръя гэх зүйлийг Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх танд хэлүүллээ.
Л.Оюун-Эрдэнэ гишүүний хувьд албан тушаалаа хараахан аваагүй тул таны тавьж буй шаардлагыг хүлээн авч чадахгүй, гэсэн ч тантай үзэл бодол нэг байгаагаа илэрхийлсэн" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.76.209
аавын хүү мөн дөө
Хариулах183.177.99.230
Тухайн үед УИХ Эрхэм Гишүүн Дамбаочир Тио Тинто компанид Оюутолгойтой холбоотой маш нууцийн зэрэглэлийн материалыг Рио Тинтоо компаниханд зүгээр өгчихсөн тэр материалаас болж Рио Тинто Оюутолгой гэрээнд ямарч засвар өөрчлөлт бүр тодруулбал цэг таслалыг хөндөхгүй гэсэн өөрөөр хэлбэл өөрчилөхгүй гэсэн үг нэг иймэрхүү урвагч авилгалч хулгайч нараас болж
Хариулах