УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны Дэгийн тухай хуулийн 28 дугаар зүйлд "Үндсэн хуулийн 39.2-т заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд оруулснаас хойш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана" гэж заасан. Энэ дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2021.01.27) 13:00 цагаас хуралдаж, 14:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг томилох эсэхийг хэлэлцэж батална.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.01.27) 11:30 цагт хүргүүлэхээр болжээ.
МАН-аас Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчид өнгөрөгч Баасан гариг (2021.01.22)-т өргөн мэдүүлсэн. Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох саналыг УИХ-д оруулж, хэлэлцэн шийдвэрлэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна