УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюунтолгойн гэрээн асуудлаар Төв талбайд өлсгөлөн зарлаад 40 гаруй цаг болж байгаа бөгөөд дээрх асуудлаар өнөөдөр/2021.01.27/-ны өдөр мэдээлэл хийж байна.
Тэрээр, 100 жилийн дараа Жанжин Сүхбаатарыг анх удаа осгоох шахлаа энэ ардын намынхан. Х.Нямбаатар сайд маань намайг эргэж ирж байна гэж хөөрч, баярлаад байсан чинь явахдаа хамаг тогыг нь таслаад, талбай анх удаа харанхуй хонолоо. Би тогыг нь авахгүй ш дээ. Жанжиныг минь ингэж осгоож яахнав дээ зайлуул. Би түмэн олныхоо ач буянаар дулаахан хонолоо. Эрүүл мэнд сайн байна. Үр дүнд хүрмээр байна. Үр дүнгүй бол болхгүй Монголын ард түмэн харж байгаа. Оюутолгойн 400 тэрбум долларт эзэн болвол олон залуучууд ажилтай болно. Олон хүмүүс байртай болно. Монголчууд өргүй болно. Өөр сонирхол байхгүй. Энэний төлөө 35 настайгаасаа эхлээд 16 жил зүтгэлээ. Ерөнхий сайд болж байгаа Л.Оюун-Эрдэнэ ээ, нэхэмжлэл яаралтай явуулаач ээ. Нью-Йоркийн шүүх дээр 450 сая долларын авлигал өгч, авсан асуудлууд үүссэн хэрэг байна. Үүнийг хийхгүй бол эх орноосоо урвасан хэрэгт орно. МАН Монголын Рио Тинто нам болсон учраас үндсэн хуульд эх орноосоо урвасан гэдэг хэрэг байдаг учраас ардын намыг татан буулгахыг ард түмэндээ уриалхаас өөр аргагүй болно шүү. Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёр 450 сая долларын талыг авахаар тохирсон асуудалд орно шүү дээ" хэмээв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна