ТББХ: Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

Өчигдөр 12 цаг 50 минут

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнийг томилох асуудлыг хэлэлцэж байна.

МАН-ын Бага хурлаас УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, түүний нэрийг Ерөнхийлөгчид хүргүүлснээр Ерөнхийлөгчийн зүгээс Л.Оюун-Эрдэнийн нэрийг өнөөдөр УИХ-д оруулсан юм. 

Хуулийн дагуу холбогдох байнгын хороогоор Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцээд, УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн батлах аж.

Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад томилох асуудлыг хэлэлцэж 16 хүнээс 13 хүн дэмжлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.31
    Өчигдөр

    ОТ н гэрээг яаралтай сайжруулаарай Тэр Солонго гэдэг хунийг СуБатболдын хун гээд баримт зурагтай нь гаргаад байна тийм бол бас л худал болно шуу Амжилт хусье

    Хариулах