"Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Ерөнхийлөгч асан Н.Багабандийг үүрэгт ажлаас нь чөлөөлж магадгүй байна.
Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэгт ажлаа хүлээж авсаны дараа "Оюутолгой"-н ТУЗ-ийн гурван гишүүний нэгийг албан үүргээс нь чөлөөлнө гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
Тодруулбал, Өчигдөр /2021.01.27/-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийн томилгоог хэлэлцэх үеэр УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан “Оюутолгой"-н ТУЗ-өөс нэн даруй Ерөнхийлөгч асан Н.Багабандийг чөлөөлөх шаардлагатайг сануулсан юм.
Дээрх асуудалд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хамгийн их мэдээлэлтэй хүмүүс төрд ажиллаад дараа нь "Оюутолгой"-д ажиллаж байна. Үүнтэй холбоотой олон асуудал байгаа. Цаашлаад "Оюутолгой"-н ТУЗ-ийн нэг гишүүнийг солино. Бид дэлхийн компанитай дэлхийн төвшинд тоглохоос өөр гарцгүй” гэх тайлбарыг өгсөн юм.
Энэ үг нь Ерөнхийлөгч асан Н.Багабандид хаяглагдсан нь илт төдийгүй, Засгийн газраас 2020 оны есдүгээр сарын 14-нд "Оюутолгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнийг шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаад байгаа билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
81.223.16.46
urvagch.....
Хариулах122.201.23.84
зөв шийдвэр
Хариулах103.212.118.189
sahanltai shunaliin har tulam, ot der 10 jil iljirteleee suuj tsalin avchhad gants ug gan hiisengui shuuuuu, sahalt
Хариулах66.181.185.31
Маш зев терийн тэргуун байсан хун монголд ашиггуй гэрээ хийсэн газар очоод хамгаалаад сууж болохгуй ээ Залуу гарч ирж буй терийн сайдуудадаа боломж олгоод ажиллуулаад узье
Хариулах